Нийслэлд 1 сая орчим сонгогч санал өгнө
УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэлтэй нийт 924,629 сонгогч нийслэлийн 9 дүүргийн 397 санал авах байранд саналаа өгнө. Үүнд:
• Баянзүрх дүүрэгт - 220,130 буюу 23.8 хувь
• Сонгино хайрхан дүүрэг - 205,276 буюу 22.2 хувь
• Баянгол дүүрэгт -140,846 буюу 15.2 хувь
• Чингэлтэй дүүрэгт -111.022 буюу 12.0 хувь
• Хан-Уул дүүрэгт -105.874 буюу 11.5 хувь
• Сүхбаатар дүүрэгт -96.265 буюу 10.3 хувь
• Налайх дүүрэгт -23,976 буюу 2.5 хувь
• Багануур дүүрэгт -19,442 буюу нийт сонгогчдын 2.1 хувь
• Бага хангай дүүрэгт -2,798 буюу 0.3 хувь сонгогч бүртгэгдсэн.
Сонгуулийн тухай хуулийн 35.2-т зааснаар дүүргүүдийн сонгуулийн хороо санал авах байруудыг байгуулан ахлах зохион байгуулагч, зохион байгуулагч нарыг томилов. Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 03 сарын 23-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан “Санал авах байрыг бэлтгэх заавар”-ын дагуу санал авах байрыг санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө буюу 06 сарын 24-нд бэлэн болгох юм байна.