Дөнгөж 30 хүрч буй хүүхэд улс төрч болох уу
Юуны өмнө 30 настайдаа юу хийж байсан бэ гэдгээ нэг эргэцүүлэн бодоорой. Сургуулиа төгсөөд ажлын гараагаа эхэлж бүх зүйлийг суралцаж эхэлдэг амьдралын нэгэн суралцах үе.
Амьдралын бүх зүйлс нас насаараа ээлжлэн явагддаг. Тийм ч учраас 1.5 с 3-5 насандаа цэцэрлэгийнхээ ахлах бүлэгт явж, зургаан наснаасаа нэгдүгээр ангид орж 12 жил суралцаад дунд сургуулийн боловсрол эзэмшдэг. Дараа нь их сургуульд орж сургуулиа төгсөөд ажлынхаа гарааг эхэлдэг шүү дээ.
Хар багаасаа УИХ-ын гишүүн болохоор зорьж яваа баян айлын хүүхдүүд юуны төлөө улс төрч болохоор улайран зүтгэнэ вэ? Гадаадад бол 30 насандаа дөнгөж туршлагажиж эхлэх нас гэж үздэг. Германд их сургуульд заавал мэргэжлийн сургууль төгссөнийхөө дараа элсдэг учраас залуус нь 28-30 насандаа дөнгөж их сургуулиа төгсдөг. Олон улсын судалгааагаар Япончуудын 70 хувь нь 30 насандаа ажлынхаа хамгийн эхний жилийг өнгөрүүлж байдаг учраас хамгийн залуу боловсон хүчин гэж үздэг байна. Монголчууд биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэж зүгээр ч нэг хэлээгүй юм шүү. Сургааль үг гэдэг олон зуун жил өтгөс буурлуудын маань амьдралаас урган гарсан амьдралын үнэн үг байдаг.Тэгвэл 30 насандаа улс төрч болохоор шийдсэн нэгэн залуу Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын сонгуульд өрсөлдөж, сонгуулийн ажлаа эхлүүлээд байгаа. Бас ч Монгол улсыг өөрчлөх асар том мөрийн хөтөлбөр боловсруулсан явна. Гадаадад сургууль төгссөн их өндөр боловсрол эзэмшсэн гэдгээ рекламдаж яваа Их Засаг их сургуулийн захирал Н.Учрал аль хэдийн хоёр ч бакалавр зэрэг хамгаалж, магистр тэгээд доктор цол хамгаалсан юм гэнэ. Доктор цол авахад хамгийн багадаа 3.5 жилийн асар их судалгаа хийдэг. Энэ залуу 27 насандаа доктор цол авсан байх юм. Хар багаасаа УИХ-ын гишүүн болохоор зорьж яваа баян айлын хүүхдүүд юуны төлөө улс төрч болохоор улайран зүтгэнэ вэ? Монголын нэгэн том бизнесмен, Гацууртын Чинбат ийм залуучуудад хандан их сайхан уриалга дэвшүүлжээ. Тэрээр “Үнэхээр улс орныхоо төлөө санаа зовнидог хувь нэмрээ оруулъя гэж бодож байгаа бол хамгийн их боловсон хүчний дутагдалтай байгаа засаг захиргааны анхны нэгжүүд болох аймаг, сум , багийн өдөр тутмын ажилд хүчин зүтгээсэй” гэсэн байна.