Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлнэ
-ВИЗГҮЙ ЗОРЧИХ УЛСЫН ТОО НЭМЭГДЭНЭ-
Монгол Улс 2012-2016 онд шинээр 25 улстай дипломат харилцаа тогтоосноор нийт 186 улстай дипломат харилцаатай болсон билээ. Монгол улс зургаан орон руу, Монгол руу 46 улс визгүй зорчдог болжээ. Цаашид манай улсын иргэд гадаадад, ялангуяа өндөр хөгжилтэйорнуудад визгүй зорчиход эрс ахиц гарга аж. Мөн ирэх дөрвөн жил Ардчилсан намгадаадад сурч, хөдөлмөрлөж буй иргэд эх орондоо ирж суурьших тохиолдолд ажил, бизнес эрхлэхэд нь таатай нөхцөл бүрдүүлж, дэмжлэгтуслалцаа үзүүлэх юм байна.
-“ЗӨВ МОНГОЛ” ХҮҮХЭД ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА-
Хүүхэд бүр эх хэл, соёл, үндэсний ёс уламжлалаа эрхэмлэдэг, сурах арга барилтай, авьяас чадвараа нээн хөгжүүлдэг, өөртөө итгэлтэй бүтээлч сэтгэлгээтэй, эрүүл ажтөрөх зөв дадал хэвшилтэй, насан туршдаа суралцах, хамтран ажиллаж амьдрах чадвартай иргэн болжтөлөвшүүлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөр үндэснийхэмжээнд амжилттай хэрэгжиж байна.
2012 оны байдлаар нийт хүүхдүүдийн 20 хувь ньдугуйлан, секцэд хамрагдаж байсан бол 2014-2015 оны хичээлийн жилийн байдлаар хэл-өгүүлэхүй, хараа-орон зай, хөдөлгөөн-тэнцвэр, хэмнэл-сонсгол, логик-харилцааны 5 чиглэлээр, 121 төрлийн дугуйлан, секцэд давхардсантоогоор нийт суралцагчийн 110 хувь нь хамрагдаж байна.
Ардчилсан нам 2016-2020 онд урлаг, спортын дугуйлан секц клубын сургалтыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ оюуны болон зохион бүтээх авьяасыг хөгжүүлэхэд түлхүү анхаарах аж. Түүнчлэн улсын хэмжээнд ахлах ангийн бүх бүлгийг “Ангийн номын сан”-тай болгоно.
-МОНГОЛ ХҮНИЙ ХӨДӨЛМӨРИЙН ҮНЭЛЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ-
Өнгөрсөн дөрвөн жилд цалингийн дундаж хэмжээ 598 мянгаас 864 мянган төгрөг болж өслөө. Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалингийн доод хэмжээ 20, төрийн бусад албанхаагчдын цалингийн доод хэмжээг 15 хувиар нэмжээ. Бид монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж, бүтээмж, ур чадварт суурилсан цалин хөлсний тогтолцоонд шилжинэ. Орлогын тэгш бус байдлыг арилгах замаар нийгмийн дундаж давхаргын хүрээг өргөжүүлж, ДНБ-д эзлэх цалин түүнтэй адилтгах орлогын хувийг нэмэгдүүлнэ. Инфляцийг нам, тогтвортой түвшинд хадгалж, иргэдийн бодит орлогыг хамгаална.
-ЗАЛУУСЫН БИЗНЕС, САНААЧЛАГЫГ ДЭМЖИНЭ-
Залуучуудын хөгжил 2013-2017 төслийн хүрээнд өсвөр үе, залуучуудын чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөж, хөгжих орчин нөхцөлийг бүрдүүлсэн 9 хөгжлийн төвийг Баян-Өлгий, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Завхан, Орхон, Увс, Ховд аймгуудад байгууллаа. Орон нутагт залуучуудын хөгжлийн төвтэй болсоноор өсвөр үеийн хүүхэд, залуучуудад нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох, тэдний бие бялдар, оюун ухааны хөгжилд эерэг хандлагыг төлөвшүүлэх ач холбогдолтой юм. Мөн хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд интернэт номын санд сууж, хүссэн номоо унших, цахим ертөнцөөр чөлөөтэй аялах, хичээл даалгавраа хийх, урлаг урансайхны төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах сургалтын танхимуудаар хүссэн цагтаа үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэх юм. Цаашид Ардчилсан нам залуучуудын эрхийн тухай шинэ хуулийг боловсруулан баталж, “Монгол залуу хүн” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ. Шинэ бизнес эхлэл (старт-ап), залуучуудын бизнес санаачилгыг дэмжих юм байна.
-ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН ХӨГЖЛИЙН ЦОГЦОЛБОР ТӨВҮҮДИЙГ БАЙГУУЛНА-
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэд бие даан чөлөөтэй явахад тохиромжтойн дээр хэрэгцээ шаардлагаа хангахад ямар нэгэн саад болохооргүй гудамж талбай, барилга байгууламжийн дэд бүтцийн орчин нэн чухал юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэд нийгмийн харилцаанд бусдын нэгэн адил эрх тэгш оролцох нөхцөл боломжийг бүрдүүлэх, сайжруулах, тэдэнд тулгарч байгаа дэд бүтцийн хүртээмжийн саад бэрхшээлийг багасгах, арилгах нь нэн тэргүүний асуудал байдаг.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй 6737 иргэн байнгын ажлын байртай боллоо. Байнгын асаргаатай хүүхдийн тэтгэмж хоёр дахин өсөв. Хөгжлийн бэрхшээлтэй сурагчид ногдох зардлыг гурав дахин нэмэгдүүллээ. Тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдэд зориулсан сургалтын хөтөлбөр болон сурах бичгийг анх удаагаа боловсруулан ашиглаж байна. Харин ирэх дөрвөн жилд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан сэргээн засах, хөгжлийн цогцолбор төвүүдийг байгуулна. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн корпораци” бизнес инкубатор төвийг байгуулах юм байна.
-ГОЛЫН ЭРЭГ ДАГУУ АМРАЛТ, ЗУГААЛГЫН БҮС БАЙГУУЛНА-
Нийслэлийн ундны цэвэр усны нөөцийг нэмэгдүүлж, хамгаалалтыг сайжруулах, нийслэлчүүдийн чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, дэлхийн жишигт нийцсэн амралт зугаалгын цогцолбор төвтэй болохоор ерөнхий төлөвлөлтийн дагуу ажлууд хийгдэж байна.
Туул, Сэлбэ, Дунд голын дагуу 18 байршилд 120 га газарт байгуулагдах амралтын бүсийг Залуучуудын чөлөөт хэсэг, залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан тоглоомын талбай, урлагийн задгай талбай, сүүдрэвч, Гэр бүлийн амрах хэсэг, гэр бүлээрээ майхан барьж амрах задгай талбай, спортын талбай, сүүдрэвч, амрах сандал, худалдаа үйлчилгээний цэгүүд, Наран шарлагын хэсэг, наран шарлагын задгай талбай, авто машины нэгдсэн зогсоол, сүүдрэвч, бага насны хүүхдийн хэсэгт тоглоомын талбай, спортын задгай талбай, амрах талбай, сүүдрэвч гэсэн 4 чиглэлээр байгуулахаар төлөвлөжээ. Хэсэг тус бүрд худалдаа үйлчилгээний цэгүүд байгуулах бөгөөд архи согтууруулах ундаа худалдаалахгүй юм байна. Дунд гол, Туул гол дагуух 12 га талбайг архигүй амралт, зугаалгын бүс болгон тохижуулах бөгөөд амралт зугаалгын төвүүдийг холбосон унадаг дугуйн болон гүйлтийн зам барихаар төлөвлөжээ. Мөн сагсан бөмбөг, элсний гар бөмбөг, хөлбөмбөг тоглох талбайг цогцоор нь байгуулах юм.
Түүнчлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-гийн бүтээн байгуулалт хийгдсээр байна.Ирэх жилүүдэд хот суурин газрын дундуур урсдаг голуудын эргийн тохижилтын ажил хийж, иргэдийн амралт зугаалгын бүсболгон тохижуулах юм.
-ОЙГООР БҮРХЭГДСЭН ТАЛБАЙГ НЭМЭГДҮҮЛНЭ-
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд аймаг сум, хот тосгоны ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, "Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн хүрээнд 9.155.400 ширхэг мод тарив. Цаашид ч ногоон хөгжлийг дэмжих бодлого баримтална гэдгийг Ардчилсан намынхан хэлж байна. Байгалийн унаган төрх, биологийн олон янз байдлыг хамгаалж, ногоон хэрэм байгуулах ажлыг эрчимжүүлж эко системийн үйлчилгээний тогтвортой байдлыг хадгална. Ойгоор бүрхэгдсэн талбайг нийт газар нутгийн 8.5 хувьд хүргэнэ. Хангайн бүс, говийн бүс тус бүрд нэг шилмэл үр, өндөр хүчин чадалтай мод үржүүлгийн аж ахуйг хувийн хэвшлийг дэмжих замаар бий болгох аж.
-ХУУЛЬ, ШҮҮХИЙН ШИНЭТГЭЛ ИРГЭН РҮҮ ЧИГЛЭВ-
Ардчилсан намыг засгийн эрх барих үед шүүхийн шинэтгэлийн давалгаа эхэлсэн гэж хэлж болно. Шүүхийн багцхууль батлагдаж, арав гаруй жил гар хүрээгүй Эрүүгийн хуулийг шинэчилсэн. Шүүхийн шинэтгэл иргэн рүүгээ хандсан хүнлэг, энэрэнгүй болсноороо онцлог юм. Тухайлбал, Эрүүгийн хуулийг шинэчлэн баталснаар хорих ял биечлэн эдлэх нь багасаж, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хорих ял оногдуулахгүйгээр бусад эрхчөлөөг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял болон хянан харгалзах, өсвөр насны хүнд хүлээлгэх албадлагын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн билээ. Мөн Өршөөлийн хуульд 100 гаруй мянган иргэнээ хамрууллаа.
-ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТ ХОЁР ТЭРБУМ БОЛНО-
Монголчууд үйлдвэрлэгч, бүтээгч болж чадсан. Ардчилсан нам жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Зээлийн батлан даалтын сан”-г анх удаа санаачлан үйлдвэрлэгчдээ дэмжиж байна. Өнгөрсөн хугацаанд 240 аж ахуйн нэгжид 16.2 тэрбум төгрөгийн зээлийн батлан даалт гаргасан. Цаашид зээлийн батлан даалтын хүртээмжийг нэмэгдүүлж, батлан даалтыг хоёр тэрбум төгрөг хүртэл нэмэгдүүэх аж. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн иргэн төлөлтийн хугацааг таван жил болгох эрх зүйн зохицуулалтыг бий болгох юм байна.