Гадаадын 240 ажиглагч сонгуулийг ажиглах эрх авчээ

2016 оны 6 сарын 16

Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгууль олон улсад багагүй анхаарал татаж байгаа бололтой.
 Өнөөдрийн байдлаар ХБНГУ-ын Конрад Аденауэрын сан, АНУ-ын Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Азийн чөлөөт сонгуулийн сүлжээ зэрэг олон улсын байгууллагын 240 гаруй сонгуулийн ажиглагч Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос ажиглагчийн эрх аваад буй аж.
 Түүний дотор сонгуулийн асуудлаар мэргэшсэн дэлхийн томоохон байгууллагын нэг болох Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчдын баг 20 гаруй орны 180 гаруй ажиглагчаас бүрдэж байна. 
 Энэ багийн бүрэлдэхүүнд орсон АНУ, Австри, ХБНГУ, Итали, Исланди, Канад, ОХУ, БНСУ, Румын, Финланд, Франц зэрэг улсын ажиглагчид сонгуулийн бэлтгэл ажлаас эхлээд сонгуулийн бүх үе шатыг түүнчлэн  сонгуулийн өдрийн үйл ажиллагааг урт болон богино хугацаагаар тус тус ажиглах ажээ.
 Ийнхүү олон улсын ажиглагчид Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн явцыг өргөн хүрээнд ажиглаж улмаар хөндлөнгийн дүгнэлт гаргах юм гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34558
0 эможи
keyboard_arrow_up