Сонгуулийн сурталчилгаа маргааш эхэлнэ

2016 оны 6 сарын 10


Сонгуулийн тухайн хуульд заасны дагуу 2016 оны улстөрийн сонгуулийн сурталчилгааны хугацаа маргааш албан ёсоор эхэлнэ.
 Сонгуулийн тухай хуулийн 68.1-д зааснаар сурталчилгааг санал авах өдрөөс арван найм хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгах юм.
 Тодруулбал, сонгуулийн сурталчилгаа энэ сарын 11-ний өдрийн 00:00 цагаас эхэлж, 27-ны өдрийн 00:00 цаг хүртэл нийтдээ 17 хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд улстөрийн нам эвсэл болон бие даан нэр дэвшигчид Сонгуулийн  тухай хуульд нийцүүлэн сурталчилгаагаа хийх юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34460
0 эможи
keyboard_arrow_up