Л.Гүндалайгийн эхнэр Л.Аззаяа сонгуульд хүч үзэхээр болжээ

2016 оны 6 сарын 07

Энэ удаагийн сонгууль сонин содон нэр дэвшигчээр дүүрэн байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн эхнэр Л.Аззаяа энэ удаагийн сонгуульд хүч үзэхээр болжээ.
 Тэрбээр "Ард түмний хайрлая нам"-аас Орхон аймагт нэр дэвшиж байгаа юм.
 Л.Аззаяа нь Чингис хаан трейвэл ХХК-ийн захирал бөгөөд 1992 оны “Монголын сайхан бүсгүй” тэмцээний Шүр эрдэнийн өргөмжлөл, 1994 онд Тува улсын Кезиль хотод болсон Монгол туургатны сайхан бүсгүй шалгаруулах тэмцээний тэргүүн байрын эзэн болж байсан. Мөн 1995 онд “Гоёл” наадмын III байрын шагнал хүртэж, Хонконгод Монгол Улсаа төлөөлөн явсан анхны загвар өмсөгчдийн бүрэлдэхүүнд багтаж байсан нэгэн юм.
 Дашрамд өгүүлэхэд энэ удаагийн сонгуульд мөн Н.Энхбаярын эхнэр О.Цолмон Сонгинохайрхан дүүргийн 75 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа билээ.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34386
0 эможи
keyboard_arrow_up