Н.Энхбаярын тойрогт гэргий О.Цолмон өрсөлдөнө

2016 оны 6 сарын 06

ЖАГСААЛ ЦУГЛААН ХИЙХ ХУУЛЬ ДҮРЭМ ЗӨРЧСӨН ХЭРГЭЭР Н.ЭНХБАЯРЫН
ЭСРЭГ ЦАГДААД ГОМДОЛ ГАРГАЖЭЭ-

МАХН-ын дарга Н.Энхбаяр болон тус намын дэд дарга Э.Эрдэнэжамъян нарын гишүүдийг СЕХ-ноос тодорхой үндэслэлийн дагуу 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээс татгалзсан. Тэд мэдээлэл хийхдээ, тэдний ялтай хугацаа дуусаагүй гэх шалтгаанаар сонгуульд өрсөлдүүлэхгүй“хавчиж” байгаа хэмээн мэдэгдэж, улмаар өлсгөлөн зарласан билээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, нэр бүхий иргэд МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг цагдаад өгөөд байгаа аж. Тэд цагдаад гаргасан гомдолдоо МАХН-ынхныг Жагсаал цуглаан хийх журмын 15-р зүйлийг зөрчсөн хэмээн үзжээ. Үндсэн хуулийн 16.16-д заасанчлан жагсаал цуглааныг хуульд заасан журмын дагуу зохицуулах заалтыг зөрчсөн байна.

Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн Засаг дарга МАХН-ын дарга Н.Энхбаяр болон түүний намын нөхдөд нутаг дэвсгэртээ жагсаал цуглаан хийх зөвшөөрөл олгоогүй аж. Иймд дур мэдэн, хууль дүрэм зөрчсөн Н.Энхбаяр нарт Чингэлтэй дүүргээс “Та бүхэн хууль дүрэм журам зөрчөөд байна. Албадан шөнө буулгана” хэмээн мэдэгдэл хүргүүлсэн учир өлсгөлөнгөө зогсооход хүрчээ.

Сонгуулийн тухай хуулийн 128.2-т "Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаархи хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан холбогдох баримт бичгийг сонгуулийн төв байгууллагад ирүүлнэ" гэж заасан байдаг. Энэ хуулийн дагуу Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс баримт бичгээ СЕХ-нд хүлээлгэн өгсөн байна. Харин УИХ-д нэр дэвших нь баталгаажаагүй байгаа бөгөөд энэ сарын 7 гэхэд СЕХ эцэслэн шийдвэрлэх юм. Гэхдээ нэгэнт ялтай нь тогтоогдсон Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшүүлэх нь хуулиар хориотой.

Эх сурвалжийн мэдээллэж буйгаар, МАХН-ынханН.Энхбаярын дэвших тойрог болох Сонгинохайрхан дүүргийн 73-р тойрогт эхнэр О.Цолмонг нь “сойх”-оор болжээ. О.Цолмонгийн хувьд хоёр хоногийн өмнө СЕХ-нд бүртгүүлсэн мэдээлэл байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34353
0 эможи
keyboard_arrow_up