Нэр дэвшигчид батламжаа маргааш гардана

2016 оны 6 сарын 06

Сонгуулийн ерөнхий хороо 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдэд маргааш /2016.06.07-нд/ нэр дэвшигчийнх нь үнэмлэхийг олгох юм байна. Сонгуулийн тухай хуулийн 128.9-д зааснаар нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол нэр дэвшигч тус бүрд нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авахаас 22 хоногийн өмнө нэг өдөр олгоно хэмээн заажээ. Ингэхдээ нам эвслээс нэр дэвшигчийн үнэмлэхийг тухайн нам, эвслийг сонгуулийн төв байгууллагад төлөөлөх эрх бүхий этгээдээр дамжуулан, бие даагчийн нэр дэвшигчийн үнэмлэхийг сонгуулийн төв байгууллагад төлөөлөх эрхий бүхий этгээдээр дамжуулан олгохоор хуульд заасан юм байна. Иймээс Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэх олгох ажлыг нэг өдөрт багтаан гүйцэтгэнэ гэдгээ тус хорооны холбогдох албаны хүн хэллээ. УИХ-ын сонгуульд өрсөлдөх бие даагчдын нэрсийг сонгуулийн төв байгууллагаас олон нийтэд зарлаад байгаа. Нам, эвслээс УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн нэрсийг зургадугаар сарын 8-нд олон нийтэд мэдээлнэ гэж Сонгуулийн ерөнхий хорооноос тайлбарлалаа. Сонгуулийн тухай хуулийн 128.12-т Сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргаснаас хойш ажлын зургаан өдрийн дотор нийт нэр дэвшигчийн жагсаалтыг тойрог болон улсын хэмжээнд нэгтгэж нийтэд мэдээлэхээр заасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34343
0 эможи
keyboard_arrow_up