Н.Энхбаяр мэдээлэл хийлээ
Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос зарим нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан. Эдгээр нэр дэвшигчдийн дунд МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян багтсан билээ. Дээрх шийдвэртэй холбогдуулан МАХН-ын удирдлагууд "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн мэдээлэл хийлээ.
МАХН-ын дарга Н.Энхбаяр "Цагдаагийн газраас хууль бус үйл ажиллагаа явуулсан. Цагдаагийн байгууллага өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын гарт орсон. ЦЕГ-ын дарга Р.Чингисийн гаргасан хууль бус бичгийг үндэслэн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргажээ. Хэрэв Н.Энхбаяр сонгуульд оролцохгүй бол бусад намуудад ашигтай, луйврын сонгууль болно" гэв.