Өнөөдөр ИЗНН сонгуульд оролцох батламжаа гардана

2016 оны 6 сарын 02

Дээд шүүхээс ИЗНН-ыг сонгуульд оролцох боломжтой гэсэн шийдвэр гаргасны дагуу СЕХ-ноос өнгөрсөн сарын 31-ний 00:00 цагт тус намыг албан ёсоор бүртгэсэн. Харин өнөөдөр СЕХ-ноос ИЗНН-д сонгуульд оролцох батламжийг нь гардуулахаар болжээ.  Энэ талаар ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг “Иргэний зориг ногоон нам холбогдох хурлаа хийж, нэр дэвшигчдээ тодруулна. Дэвшигчдийнхээ нэрсийг СЕХ-нд  энэ сарын 5-ны өдрийн 11:00 цагаас  өмнө амжиж өгөх хуулийн хугацаатай юм байна. Бид түүнээс өмнө таван нэр дэвшигчийнхээ нэрсийг өгөх юм. Би нэр дэвшинэ. Харин С.Оюун гишүүнийг  дэвших эсэхийг мэдэхгүй байна” гэлээ. ИЗНН-ын зүгээс 2016 оны улстөрийн сонгуульд ардчилсан намыг дэмжиж оролцоно гэдгээ илэрхийлж, С.Дэмбэрэл нарын  гишүүд нь тус намаас тойрогт өрсөлдөхөөр болсон юм. Мөн ИЗНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга М.Хүрэлсүх “ИЗНН сонгуульд АН-ыг дэмжиж оролцохоор шийдвэрээ гаргачихсан. Тиймээс сонгуульд дангаараа оролцохгүй” гэсэн  тодруулга өгсөн бол Ц.Ганхуяг даргын зүгээс “Тэр бол хэсэг хүмүүсийн шийдвэр” гэсэн хариулт өгч байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34195
0 эможи
keyboard_arrow_up