Нам, эвсэл нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг хүлээлгэн өгөв
УИХ-ын 2016 оны сонгуульд оролцохоор бүртгэгдсэн 11 нам, гурван эвсэл хуульд заасан хугацаанд багтаан нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг СЕХ-нд тус хүлээлгэн өглөө.
Эдгээр нам, эвсэл нэр дэвшигчдийнхээ нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, тэмдэглэл, нэрийн жагсаалт, нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл, нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг, өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг, өр төлбөргүйг нотолсон татварын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт, төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлт, ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай шийдвэрийн тус тус нотариатаар батлуулсан хуулбар, нэр дэвшигчийн намтар, иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар бүхий баримт бичгийг бүрдүүлж ийнхүү хүлээлгэн өгөв.