С.Ганбаатар “Эх орончдын нэгдсэн эвсэл”-ээс өрсөлдөнө

2016 оны 5 сарын 30

УИХ-ын гишүүн С.Ганбаатар бие даагчийн статусаар гурван жил ажилласан. Тэрээр өнгөрсөн оны сүүл үеэс эхлэн Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-д элсэж, тус намыг даргалах болсон юм. Явцын дунд ХҮН-д асуудал үүсч, зарим гишүүд нь бие дааж нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн байдаг.

Тус намын зүгээс УИХ болон орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд илэрхийлсэн боловч тамга тэмдэг, бичиг баримтын зөрчилтэй гэх шалтгаанаар СЕХ-бүртгэхээс татгалзсан. Иймд УИХ-ын гишүүн С.Ганбаатар аль нэг нам, эвсэлд орж байж УИХ-ын сонгуульд өрсөлдөх боломжтой болох байсан. Тэгвэл тэрээр “Эх орончдын нэгдсэн эвсэл”-ийн нэрийн өмнөөс нам бусаар нэр дэвшихээр болжээ. С.Ганбаатар УИХ-ын сонгуулийн 43-р тойрог буюу Дархан-Уул аймагт өрсөлдөх аж.

Нам бусаар гэж байгаагийн учир нь Эх орончдын нэгдсэн нам, ХАМУГ Монголын хөдөлмөрийн намын аль алинд нь элсэхгүй. Харин тус хоёр намын эвслийн нэрийн өмнөөс нам бусаар өрсөлдөнө гэсэн үг юм. Сонгуулийн тухай хуульд зааснаар эвслийн нэрийн өмнөөс нам бусаар нэр дэвших боломжтой гэж С.Ганбаатар үзсэн учир ийм шийдвэр гаргажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34034
0 эможи
keyboard_arrow_up