МАХН-ын хүсэлтийг хүлээн авсангүй
2016 оны 5 сарын 27
МАХН-ынхан “Шударга сонгуулийн төлөө” гэсэн уриатай жагсаалыг өнөөдөр хийхээ мэдэгдээд байсан. Хуулийн дагуу жагсаал цуглаан хийхдээ тухайн дүүргийн удирдлага, цагдаагийн байгууллагаас зөвшөөрөл авах ёстой. Энэ дагуу МАХН-ынхан Тусгаар тогтнолын талбайд жагсаал хийж, өлсгөлөн зарлах зөвшөөрөл хүсэхээр Чингэлтэй дүүргийн удирдлагад ханджээ. Харин Чингэлтэй дүүргээс уг саналыг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн байна. Энэ хариултыг МАХН-ынхан улс төрийн зорилготой хэмээн үзэж буй аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
33935
0 эможи