Нэр дэвшигчдийн материалыг хүлээн авах хугацаа маргааш дуусна
2016 оны 5 сарын 27
УИХ-ын сонгуульд нам эвслээс нэр дэвшүүлэх ажиллагааг 23-аас эхлүүлж эхлэн тав хоногийн дотор буюу өнөөдөр дуусгавар болгож байгаа.
Энэ дагуу маргааш буюу тавдугаар сарын 28-ны өдрийн 00.00 цаг хүртэл нам эвслээс нэр дэвшигчдийн бичиг баримтыг СЕХ хүлээж авах юм байна. Ингэснээр маргааш 00.00 цаг хүртэл шийдвэрээ эцэслэх боломж гарч ирж байна гэсэн үг юм. Тиймээс нэр дэвшигчдээ 28-ны 00.00 цагаас өмнө тодруулах хэрэгтэй болж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
33931
0 эможи