Олимпийн аварга Н.Түвшинбаяр Баянхонгор аймагт нэр дэвшинэ

2016 оны 5 сарын 26

Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр 2016 оны УИХ-ын сонгуульд Баянхонгор аймгаас нэр дэвшихээр болжээ. Өнөөдөр Баянхонгор аймгийн Ардчилсан нам хуралдаж УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат, мөн Н.Түвшинбаяр нарыг нэр дэвшүүлэхийг 100 хувь дэмжсэн байна. Тэднийг Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооноос албан ёсоор баталгаажуулах юм. Н.Түвшинбаяр аваргын хувьд өөрийн төрсөн нутаг Булган аймгаас нэр дэвшиж магадгүй гэсэн яриа байсан. Гэхдээ энэ жил 2016 оны “Рио”-гийн олимп болох учраас түүнийг нэр дэвшихгүй байх гэсэн олон нийтийн таамаг байсан ч түүний хувьд сонголтоо хийж УИХ-д хүч үзэхээр болжээ. Тэрээр жүдо бөхийн 100 кг-ийн жинд олимпийн эрхээ аваад байгаа билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33884
0 эможи
keyboard_arrow_up