Дуучин Бэки гарын үсэг цуглуулж эхэлжээ
Дуучин Бэки буюу Мөнхбаяр УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшихээр СЕХ-нд бүртгүүлсэн бөгөөд түүнийгээ баталгаажуулахын тулд 801 хүний гарын үсгийг цуглуулж эхэллээ. Түүний гэргий топ модель Бадамгэрэл өөрийн цахим хуудаснаа:
За ингээд эхэллээ. Энэ хүн бол миний хань Мөнхбаяр. Хань минь намайг өөрийнхөө тусгал гэдэгт итгэдэг тиймдээ ч миний хүсэл мөрөөдөл зорилго тэмүүллийг хэзээ ч няцааж үзээгүй намайг зориггүй урамгүй байхад зориг урам өгч жинхэнэ утгаараа намайг дэмжиж бат найдвартай миний талд зогсож Бадамгэрэл миний бие энэ хүний маш их эерэг нөлөөгөөр өдий зэрэгтэй та бүхний мэдэх Бадамгэрэл болсон билээ. Миний зорьж хүсч байсныг бүхий л цагт дэмжиж байдаг учир би ч бас ханийнхаа зорьж тэмүүлж зориглож байгаа бүрт нь туслаж хажууд нь байхыг чин сэтгэлээсээ эрмэлзэж хариуцлагатайгаар ард нь бат найдвартай зогсож ,зориг өгөх цаг минь ирлээ. Сүхбаатар дүүргийн 60-р тойрогт Бие даан нэрээ дэвшүүлэгч Ганбатын Мөнхбаярыг дэмжиж байвал 11р хорооллын автобусны буудлын хажууханд бас,
Монгол 3р сургуулийн зүүн талд цагаан асарт тус тус гарын үсэг цуглуулах ажил маань эхэлсэн байгаа шүү. Бие даагч нь тухайн хороо тойргоосоо 801 дэмжигчийн гарын үсгийг зуруулсанаар бие даах эрхээ олж авах тул туйлын чухал юм шүү. Аан тийм бас та нар маань гарын үсэг зурахдаа иргэнийхээ үнэмлэхтэй ирэх юм шүү. Олны хүч оломгүй далай гэдэг тусалж дэмжиж маш их сэтгэл гаргаж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Удахгүй гарын үсэг цуглуулах дараагийн объект болон айл өрхүүдийн дэмжигч нарлуугаа очихдоо мөн мэдээлэл хүргэж байх болноо. Урт тайлбарыг минь уншсан та нартаа маш их баярлалаа хэмээжээ.