Төрийн байгуулалтын байнгын хорооноос өгсөн зөвлөмжийн дагуу НИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд эвслийг оролцуулахаар болов

2016 оны 5 сарын 24
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн 11 нам, 2 эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигчийн материалыг Нийслэлийн Сонгуулийн Хороо хуульд заасан хугацаанд нягтлан шалгаж холбогдох шийдвэрийг 05-р сарын 17-ны өдрийн хурлаар гаргаж, нийт 9 намын 238 нэр дэвшигчийг бүртгэсэн билээ. Мөн бие даан нэрээ дэвшүүлэгч 19 нэр дэвшигчийн материалыг хянан, шалгаж хуулийн хүрээнд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан.
 
Нийслэлийн сонгуулийн хорооны гаргасан дээрх шийдвэрт 05 сарын 19-ний өдөр Эх орончдын нэгдсэн эвсэл болон Тусгаар тогтнол, эв нэгдэл эвслээс Сонгуулийн тухай хуулиар улс төрийн нам, эвслээс нэр дэвшигчдийн сонгогдох эрхийг хязгаарлах ёсгүй тул шийдвэрээ эргэн харж эвслээс нэр дэвшигчдийг бүртгэхийг хүссэн өргөдлийг ирүүлсэн. Энэ талаар нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээлэл өглөө.
 
Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Нийслэлийн сонгуулийн хороо өргөдөл гомдлыг хүлээн авч хуульд заасан хугацаанд дараах байдлаар шийдвэрлэлээ. Орон нутгийн хурлын сонгуульд улс төрийн намууд эвсэж орох эрхтэй эсэх, эвслээс нэр дэвшигчдийг Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлд заасны дагуу бүртгэж болох эсэх нь тодорхойгүй байгаа тул тайлбар, тодруулга авахаар УИХ-ын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороо, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын Дээд Шүүхэд албан бичиг явуулж, УИХ-ын Тамгын газрын архив дахь Сонгуулийн тухай хууль хэлэлцсэн хурлын тэмдэглэлтэй танилцсан.
 
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 8/3527, Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 212 дугаар албан бичгээр ирүүлсэн зөвлөмжөөр Сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т орон нутгийн сонгуульд эвсэл орж болох асуудлыг нээлттэй орхисон байх тул Нийслэлийн сонгуулийн хороо хуралдаж Үндсэн хуульд нийцүүлэн иргэдийн сонгогдох эрхийг хангаж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд Тусгаар тогтнол, эв нэгдэл болон Эх орончдын нэгдсэн эвслээс нэр дэвшигчдийг бүртгэх шийдвэрийг 05 дугаар сарын 22-ны өдөр гаргасан.
 
Үүнд:
Эвсэл
 
Материал ирүүлсэн Бүртгэгдсэн Татгалзсан
1 Эх орончдын нэгдсэн эвсэл     5 4 1 С.Рэнчинпагма
/нэр дэвшүүлсэн тогтоолд нэр байхгүй/
2 Тусгаар тогтнол эв нэгдлийн эвсэл 32 27 5 Хуульд заасан насанд хүрээгүй 1 /Т.Нямбат/,
Баримт бичгийн бүрдэл дутуу 2 /Ш.Цэцгээ, Б.Санжаажав/
Баримт бичиг ирүүлээгүй 2 /М.Төрбаяр, О.Базарваань/
  Дүн 37 31 6  
 
Бие даан нэрээ дэвшүүлэгчдийн талаар:
 
НИТХ-ын 2016 оны сонгуульд бие даан нэр дэвшигчдийн ирүүлсэн баримт бичиг, дүүргийн сонгуулийн хороодоос ирүүлсэн сонгогчийн гарын үсгийн маягтыг үнэн зөв эсэхийг шалгасан дүгнэлтэд дахин магадлан шалгах ажлыг хийж гүйцэтгэв.
 
Энэхүү ажлыг Үндсэн хуулиар олгогдсон сонгох сонгогдох эрхийг хангах, Монгол Улсын иргэн хуулийн өмнө тэгш эрхтэй байх зарчимд тулгуурлан Сонгуулийн тухай хуулийн 129.3-т заасны дагуу буюу “...заасан тооноос доошгүй бол дээрх зөрчил нь бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй” гэх хуулийн заалтыг баримтлан нягтлан үзсэн болно.  
 
Нийт 19 бие даагчаас хуульд заасан баримт бичгийн бүрдэл хангасан, сонгогчийн гарын үсгийн хувьд хуулийн 129.3-аар зөрчилгүй гарын үсгийн тоо нь 501 –ээс доошгүй байгаа Ундрахбилэгийн Даваажав /БЗД-10-р тойрог/, Өөлдийн Мөнхбат /БЗД-9-р тойрог/,  Солооны Энхбаяр /ЧД 42-р тойрог/, Адилбишийн Туяабаатар /НД 45-р тойрог/ нарыг нэр дэвшигчээр бүртгэж шийдвэрлэв.
 
Харин бусад нэр дэвшигчдийн хувьд хуульд заасан шаардлагыг хангахгүй байгаа тул бүртгэх үндэслэлгүй байна. Тухайлбал:
 
1. Бие даан нэрээ дэвшүүлэгчийн баримт бичгийг нягтлан шалгахад:  
 Б.Нарангаваа нь Сонгуулийн тухай хуулийн 157.3-т заасан баримт бичгийн бүрдэл дутуугаас гадна нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг огт ирүүлээгүй байх тул хуульд заасны дагуу бүртгэх боломжгүй болсон.
 
2. Дүүргийн сонгуулийн хороодоос ирүүлсэн сонгогчийн гарын үсгийн маягтыг үнэн зөв эсэхийг шалгасан дүгнэлтийг дахин магадлан шалгахад 14 бие даагч хуулийн шаардлага хангахгүй байх тул бүртгэх боломжгүй байна.
              
Дүн мэдээг хавсаргав. Үүнд:
 
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2016 ОНЫ СОНГУУЛЬД
БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧДИЙН ИРҮҮЛСЭН БАРИМТ БИЧГИЙГ НЯГТЛАН ШАЛГАСАН ДҮН
 
 
 
Нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр Нэр дэвшсэн тойрог Нийт цуглуулсан гарын үсэг Үүнээс гаргасан зөрчил Нийт зөрчилтэй Нийт зөрчилгүй дүн
Тойргийн бус сонгогч гарын үсэг зурсан Гарын үсэг хуурамчаар үйлдсэн Сонгуулийн эрхгүй этгээд гарын үсэг зурсан Мэдээлэл дутуу
Эцэг /эхийн/ болон өөрийн нэр дутуу эсхүл буруу Регистрийн нэр дутуу, эсвэл буруу Хөдөлгөөнт болон суурин утас дутуу, эсвэл буруу
1 Бүмүү Амарсайхан 13 БЗД 606 51 3 0 5 86 4 149 457
2 Ганбаатар
Батбаатар
13 БЗД 531 201 0 0 0 75 7 283 248
3 Зуунай
Жамъяандорж
9   БЗД 531 102 4 4 113 27 106 356 175
4 Наранбадрах
Энхболд
13 БЗД 824 1 0 0 544 34 284 863 182
5 Ундрахбилэг
Даваажав
10 БЗД 681 45 22 1 82 34 2 141 540
6 Өөлд Мөнхбат 9   БЗД 675 109 19 0 168 63 43 170 505
7 Даваа Басандорж 14 БЗД 531 56 68 1 42 137 69 373 158
8 Энхтөр Зоригт 25 СБД 578 132 4 4 299 14 48 501 77
9 Ишжамц
Баярсайхан
28 СБД 522 58 3 7 168 17 214 467 55
10 Март
Даваадулам
41    ЧД 651 126 0 9 254 96 0 487 164
11 Пилмаа
Ганзориг
39    ЧД 531 27 70 0 0 59 0 203 328
12 Солоон
Энхбаяр
42    ЧД 712 143 0 1       197 515
13 Совд Мөнхбат 33  ХУД 543 23 1 1 202 60 62 349 194
14 Бямбажав
Билгүүн
31  ХУД 604 37 0 0 17 65 87 206 398
15 Адилбиш
Туяабаатар
45    НД 671 10 4 2 47 34 2 99 572
16 Пүрэвсүрэн
Зориг
22  СХД 692 361 8 5 26 67 103 570 122
17 Сайнжаргал
Чинзориг
23  СХД 700 408 20 5 14 125 50 622 78
18 Лодой Алтансүх 44  БХД 643 8 53 0 12 10 201 284 359
 

 
НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРОО
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33727
0 эможи
keyboard_arrow_up