МАН, АН нэр дэвшигчид ирэх амралтын өдөр тодорхой болох нь
Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөс болж улс төрийн намууд УИХ болон НИТХ-ын хуралд нэр дэвших хүмүүсийнхээ нэрсийг зарлах хугацааг энэ сарын 23 хүртэл хойшлуулсан юм. 23-наас нэр дэвшүүлэх ажил эхэлж, улмаар тав хоногийн хугацаанд буюу 28 гэхэд дуусах учиртай.
Гэвч өчигдрийн байдлаар нэг ч нам эвсэл нэр дэвшигчээ зарлаагүй бөгөөд зургадугаар сарын 1-нээс өмнө амжиж зарлах, улмаар намынхаа дотор зөрчилдөж байгаа бишгүй олон асуудал байгаа учраас хойшлуулсаар байгаа юм.
Харин МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, ерөнхий ойлголцолд хүрсэн ч энэ сарын 25, 26-нд намынхаа Бага хурлыг хуралдуулж нэр дэвшигчдээ тодруулахаар болжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар АН, МАН анхлан сонгуулийн хуулиар тохироо хийж, ялалт байгуулах тойргоо ч эцэслэн хуваасан байсан аж.
Гэсэн ч хоёр намын даргын тохироо бүтэлгүй тал руу хандаж, МАН-ын хүчтэй нэр дэвшигчэд намайг золиос болгож өглөө гэх мэтийн дотоод хэрүүл АН-д эрчээ аваад байгаа сурагтай. Мөн З.Энхболд Шонхор фракциа, М.Энхболд Хотын фракциа гаргах гэж тохирлоо гэх яриа ч саарал ордонд дуулдах болжээ.
Эх сурвалж: www.mminfo.mn