УИХ хуулийн төслүүдээ зургадугаар сарын 1-ний хэлэлцэж дуусгана

2016 оны 5 сарын 23

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас дараах тодруулгыг авлаа.

-УИХ-ын чуулган хэзээ завсарлах вэ?

-УИХ-ын энэ удаагийн бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөж байна. Тавдугаар сарын 23-27-ны хооронд нам, эвслээс нэр дэвшүүлэх ажиллагаа явагдана. Зургадугаар сарын 7 гэхэд нийт нэр дэвшигчдийг Сонгуулийн Ерөнхий хороо орон даяар зарлаж, нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулах ажиллагаа явагдана. Зургадугаар сарын 1 хүртэл хуулийн дагуу хугацааг нь тогтоосон зарим хууль, тогтоомжууд байгаа. Үүнийг хэлэлцэж дуусах ёстой. Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын 2017 оны төсвийн төсөөллийг зургадугаар сарын 1-ны дотор хэлэлцэж дуусна.

-Хэлэлцэх ёстой хуулийн төслүүдээ чуулганы хугацаанд хэлэлцэж, батлаж чадсан уу?

-Энэ хаврын чуулганы хугацаанд 10 орчим асуудал төлөвлөсөн. Гэхдээ зайлшгүй хэлэлцэх ёстой хуулийн төслүүд орж ирдэг. Тэдгээрийг хэлэлцээд, хуулийн төслүүдээ батлаад явсан. Анхны хэлэлцүүлгийн шатанд, эцсийн хэлэлцүүлэгт явж байгаа хэдэн хуулийн төсөл байгаа. Тэдгээрийг хугацаандаа баталчих байх. Татварын шинэчлэлттэй холбоотой хуулийн төслийг хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай гишүүд байгаа. Гэхдээ хэлэлцэж амжих, амжихгүйг сайн мэдэхгүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33668
0 эможи
keyboard_arrow_up