Бие даагчид гомдоллов

2016 оны 5 сарын 23

Бие даан нэр дэвшигчдийн зөвлөлөөс хэвлэлийн бага хурал хийж, сонгогдох, сонгох эрхэнд бүдүүлгээр халдсан талаар мэдээлэв.

“Миний цалин” ТББ тэргүүн Ц.Эрдэнэсайхан хэлэхдээ “Сонгуульд бие даан нэр дэвших нь байж болохгүй асуудал мэт, нийгэмд сөрөг мэдээллийг намуудын зүгээс цацаж, Нийслэлийн сонгуулийн хороо 19 хүний сонгогдох эрхэнд бүдүүлгээр халдсаныг бид эсэргүүцэж байна. Бие даагчид гарын үсэг цуглуулах гэж цаг хугацаа, бичиг цаас, хүн хүч, унаа техник гээд нэлээдгүй ажил өрнүүлсэн. Зөвхөн өөрсдийгөө л сонгуулах гэж улайран, шударгаар өрсөлдөхөөс бултаж байна” гэв. Харин  Монголын ахмадын чөлөөт холооны тэргүүн Г.Баасан “Монгол Улсад 1992-2012 оны  зургаан удаагийн УИХ-ын сонгууль явагдсан. Өнгөрсөн сонгуулиудад  нийт 456 төрийн түшээ сонгогдсоноос 450 нь намаас, зургаа нь бие даан нэр дэвшсэн төрийн түшээ байна. Энэ нь өнгөрсөн 26 жилд төр барилцахад эгэл жирийн иргэдийн оролцоо тун бага байсныг харуулж байна.

Намын нэрийн дор төрд шургалж,  эрх мэдэл эд хөрөнгө завшиж архагшсан нөхдүүд улаандаа гарч, бие даан нэр дэвшигчдэд, сонгогчид итгэл хүлээлгэн дэмжиж, гарын үсгээ өгсөн ч түүний үл зөвшөөрч үгүйсгэж, дур зоргоороо авирлаж байгаа нь сонгогчдыг бухимдуулж байна” гэж сэтгүүлчдэд мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33663
0 эможи
keyboard_arrow_up