76 мажоритарыг ингэж хуваажээ

2016 оны 5 сарын 11

УИХ-д сонгуулийн тойрог байгуулах, мандатын тоо хэмжээг тогтоох тухай хуулийн төслийг өргөн барьжээ. Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж жижиг 76 буюу жижигрүүлсэн мажоритар хэлбэрээр явуулах болсонтой холбоотойгоор ийнхүү тойргийн тоо хэмжээг тогтоох билээ.

Тэгвэл сонгуулийн тойргийг дараах байдлаар хуваарилсан байна.

Орон нутагт "Архангай - 3, Баян-Өлгий - 3,  Баянхонгор 3, Булган 1, Говь-Алтай 1, Говьсүмбэр 1, Дархан-Уул 3, Дорноговь - 1, Дорнод -2, Дундговь -1, Завхан -3, Орхон  -3, Өвөрхөнгай -3, Өмнөговь -2, Сүхбаатар -2, Сэлэнгэ -3, Төв -3, Увс -2, Ховд -3, Хөвсгөл -3, Хэнтий -2" гэж хуваарилаад байгаа бол нийслэлд "Баянзүрх -6, Хан-Уул -4, Сүхбаатарт -3, Чингэлтэйд -4, Баянголд -4, Сонгинохайрхан -6, Багануур, Налайх, Багахангайд 1" гэж хуваарилжээ.

Яг одоо Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж сонгуулийн мандатын асуудлыг хэлэлцэх ёстой ч гишүүдийн ирц бүрдэхгүй байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33069
0 эможи
keyboard_arrow_up