МАН орон нутаг 16-18 мандат байх ёстой гэж үзжээ

2016 оны 5 сарын 09

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар намын жагсаалтаар сонгогддог байсан 28 мандатын хэдийг нь Улаанбаатар хотод, хэдийг нь орон нутагт шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцжээ.

Тэд орон нутаг 14, нийслэлд 14 мандат хуваарилах ёстой гэсэн АН-ын бүлгийн байр суурь дээр санал нэгдээгүй байна. Нэг мандаттай аймгуудын мандатын тоог хоёр болгох ёстой гэж үзэж буй аж. Энэ үүднээс авч үзвэл орон нутаг 16-18 мандат ногдох ёстой гэж тус бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ.  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32921
0 эможи
keyboard_arrow_up