АН: 80 мянгаас дээш хүн амтай бол гурван мандат хуваарилна
2016 оны 5 сарын 09
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар сонгуулийн нутаг дэвсгэр, тойргийн мандат хуваарилах тухай асуудлыг хэлэлцсэн байна. Жагсаалтын 28-ыг хүчингүй болгож, 76 жижиг тойрогт сонгуулийг зохион байгуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор жагсаалтын 28-ыг нийслэл болон орон нутгийн тойргуудад хэрхэн хуваарилах вэ гэдгийг намууд энэ долоо хоногт шийдвэрлэх юм. Тэгвэл АН-ын бүлгээр уг асуудлыг хэлэлцээд, тойргийн мандатыг 14, 14-өөр нь ижил, тэнцүү хуваах хэрэгтэй гэж үзжээ. Тодруулбал, хөдөө орон нутагт 14, нийслэлд 14 мандат тус тус нэмж хуваарилах аж. Ингэхдээ 60-80 хүртэлх мянган хүн амтай бол хоёр мандат, 80-аас дээш мянган хүн амтай бүс нутагт гурван мандаттай байх нь зүйтэй гэж үзжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
32920
0 эможи