Европын холбооноос 300 ажиглагч ирүүлэхийг зөвлөжээ

2016 оны 5 сарын 09

ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албанаас Монгол УИХ-ын сонгуулийн үйл явцыг ажиглах 300 ажиглагчийг тус байгууллагын гишүүн улсуудаас ирүүлэхийг зөвлөжээ. 

 

Европын Аюулгүй байдал, хүний эрхийн байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албаны Сонгуулийн урьдчилсан судалгааны баг Монгол Улсад ажиллаж, парламентын сонгуулийн хууль эрх зүйн орчин, сонгуулийн өмнөх нөхцөл байдал, бэлтгэл ажилтай танилцаж, ЕАБХАБ-ын зүгээс ажиглалт хийх шаардлагатай эсэх, хийх бол ажиглах хэсгийн бүрэлдэхүүн, ажлын чиглэлийн талаар санал, зөвлөмж гаргахаар ажиллажээ. Энэ хүрээнд УИХ-ын зарим байнгын хороод, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх,  Гадаад хэргийн яам, Хууль зүйн яам, Сонгуулийн ерөнхий хороо, Иргэний бүртгэл, статистикийн Ерөнхий газар, Хүний эрхийн Үндэсний комисс, улс төрийн намууд, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, судалгааны байгууллагын удирдлагатай тус тус уулзсан байна.   

ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албанаас урьдчилсан судалгааныхаа дүнг  олон нийтэд мэдээлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн үйл явцыг ажиглах урт хугацааны 22, богино хугацааны 300 ажиглагчийг тус байгууллагын гишүүн улсуудаас ирүүлэхийг зөвлөмж болгожээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32899
0 эможи
keyboard_arrow_up