Нэр дэвшигчдэд өгөх ХАНДИВЫН хэмжээ 5-15 сая төгрөг
2016 оны 5 сарын 02
Сонгуулийн тухай хуулиар сонгуулийн санхүүжилтын асуудалд онцгойлон анхаарч баталсан байдаг. Сонгогч та өөрийн дэмжиж байгаа нам, эвсэл бие даан нэр дэвшигчийг дэмжих хандив өгөх гэж байгаа бол сонгуулийн тухай хуульд заасны дагуу хандив өгнө. Өмнө нь нэр дэвшигчдэд өгөх хандивын хэмжээ өмнө нь иргэн 1 сая, хуулийн этгээд 3 сая төгрөг байсныг шинэ хуулиар иргэн 5 сая, хуулийн этгээд 15 сая хүртэл төгрөгийн хандив өгч болохоор зохицуулсан байна. Сонгуульд нэр дэвшигч хувь хүн өөрөө хууль ёсоор олсон орлогоосоо сонгуульд зарцуулж, түүнийгээ тайлагнахаар тусгасан нь өмнөх хуулиас давуу талтай болсон аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
32488
0 эможи