17:00 цагийн байдлаар ГУРВАН нам сонгуульд оролцохоо илэрхийлжээ

2016 оны 4 сарын 28

Улс төрийн намууд сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд өнөөдрөөс өгч эхлээд байгаа.

Хамгийн түрүүнд МАН өгсөн бол 17:00 цагийн байдлаар Монгол Консерватив Нам /МКН/, Бүгд Найрамдах Нам /БНН/ УИХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлжээ.
Сонгуульд оролцох хүсэлт хүлээн авах Ажлын хэсэг маргааш буюу дөрөвдүгээр сарын 29-ний 08:30 - 00:00 цаг хүртэл  ажиллана гэж СЕХ-ноос мэдээллээ.

Сонгуулийн тухай хуулиар, санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Дээд шүүхэд бүртгүүлсэн нам УИХ-ын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй. Доорх гурван намын хувьд хуулийн дагуу УДШ-д бүртгэлтэй байна. Тодруулбал,

    Монгол Ардын Нам /МАН/ нь 1921 оны гуравдугаар сарын нэгэнд байгуулагдсан. 1990 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Улсын дээд шүүх /УДШ/-д бүртгүүлсэн. Тус намын даргаар М.Энхболд ажилладаг.
    Бүгд Найрамдах Нам /БНН/ даргаар нь Б.Жаргалсайхан ажилладаг. 2004 оны гуравдугаар сарын 15-нд анх байгуулагдсан. УДШ-д 2004 онд бүртгүүлжээ.
    Монгол Консерватив Нам 2012 оны зургаадугаар сарын 20-нд байгуулагдаж, мөн оныхоо арванхоёрдугаар сард УДШ-д бүртгүүлжээ. Намын дарга нь Н.Дашдаваа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32390
0 эможи
keyboard_arrow_up