21 аймаг болон Улаанбаатарт Сонгуулийн хороод байгуулагдлаа

2016 оны 4 сарын 20

УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль зургаадугаар сарын 29-ний Лхагва гарагт болно.

Үүнтэй холбогдуулан Аймаг, нийслэлийн Сонгуулийн хороо байгуулах тухай Сонгуулийн Ерөнхий Хорооны даргын тогтоол энэ сарын 18-ны өдөр гарчээ.

Тогтоолд Монгол Улсын 21 аймаг, нийслэл Улаанбаатарт УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах хороод байгуулахыг даалгажээ.
Ингэхдээ сонгуулийн тухай хуульд заасны дагуу Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо сум, дүүргийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, нийт таваас есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө байгуулахыг үүрэг болгосон байна.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Тогтоол:

 

Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31932
0 эможи
keyboard_arrow_up