ИРГЭН ТАНЫ МЭДЛЭГТ: СОНГОХ ЭРХЭЭ ХЭРХЭН ЭДЛЭХ ВЭ?

2016 оны 4 сарын 13

 /Сонгуулийн тухай хууль 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр/

Монгол Улсын иргэн Та сонгох эрхээ БИЕЧЛЭН эдлэх эрхтэй. Та санал авах байранд ирж саналаа өөрөө биечлэн гаргана. Таны энэ эрхийг хэн нэгэн Таны нэрийн өмнөөс эдлэхгүй.

Сонгуульд сонгуулийн эрх бүхий иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр оролцох эрхтэй.

Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа, сонгуулийн эрх бүхий иргэн энэ хуульд заасан журмын дагуу Улсын Их Хурлын сонгуульд нам, эвслийн төлөө болон Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй.

Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар гэдэгт дараах байгууллага хамаарна:

  • Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам
  • Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар;
  • Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар.

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх
Биеийн эрүүл мэндийн байдал, нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа, захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, болон хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас санал авах байранд хүрэлцэн ирж чадахгүй бол сонгогч Таны саналыг хүсэлтийн дагуу  сонгуулийн хэсгийн хорооны хоёроос доошгүй гишүүн очиж битүүмжилсэн хайрцгаар авна.

Хvндэтгэх шалтгаантай бол бусдын тусламж авах

Саналын хуудсанд саналаа өөрөө тэмдэглэж чадахгүй сонгогч өөрийн итгэмжилсэн хvний туслалцааг авч болно. Харин аль нэгэн нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, бие даан нэр дэвшигчийн шадар туслагч буюу сонгуулийн хорооны гишvvн болон ажиглагчдаар ийнхүү туслалцуулж болохгvй. Саналаа өөрөө тэмдэглэж чадахгүй сонгогч гэдэгт бие эрхтний гажиг, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшингээсээ шалтгаалан тэмдэглэх чадваргүй сонгуулийн эрх бvхий иргэнийг хамааруулан ойлгоно. Мөн сонгогчийн итгэмжлэгдсэн хvн нь сонгуулийн эрх бvхий иргэн байвал зохино.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31537
0 эможи
keyboard_arrow_up