Парламентад суудалгүй намууд Сонгуулийн хуулийг эсэргүүцэв

2016 оны 1 сарын 07

Шинэ оны өмнө батлагдсан Сонгуулийн нэгдсэн хууль Үндсэн хууль зөрчиж байгаа талаар парламентад суудалгүй намуудын төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо. Намууд дээрх хууль нь дараах байдлаар Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна. Үүнд 1. Монгол Улсын сонгуулийн хуулийн 12.1-д "Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй" гэсэн заалт нь сонгууль болохоос 6 сарын өмнө байгуулагдсан улс төрийн намын сонгуульд оролцох эрхийг шууд хасаж байгаа учраас Монгол улсын Үндсэн хуүлийн 1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт "... тэгш байдал нь... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" заасан гэсэн заалтыг, түүнчлэн олон нийтийн байгууллагаас УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэх эрхийг хасаж байгаагаараа мөн хуулийн 16 дугаар зүйлийн 10/-т "Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн.

2. Монгол Улсын сонгуулийн хуулийн 12.4-т "Энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн Улсын Их Хурлын гишүүнд бие даан нэрээ дэвшүүлэх эрхтэй" гэсэн заалт нь сонгуулийн эрх бүхий иргэд өөрсдийгөө найдвартай төлөөлж чадах бусад иргэний нэрийг дэвшүүлэх эрхийг хасаж байгаа учраас Монгол улсын Үндсэн хуүлийн 3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт "Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна", мөн хуулийн 16 дугаар зүйлийн 9/*д Монгол улсын иргэн "шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй", мөн хуулийн 21 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэд ...шууд сонгох эрхийн үндсэн дээр...сонгоно" гэсэн заалт тус тус зөрчигдсөн.

3. Монгол Улсын сонгуулийн хуулийн 50.3-т "Энэ хуулиар хориглоогүй, түүнчлэн тухайн хуулийн этгээдийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээд хандивлагч байж болно" гэж заасан нь УИХ-ын гишүүнд нэр дэвшигчийг дотоод ба гадаадын ашгийн төлөө хуулийн этгээд сонгуулийн хандив гэдгээр худалдан авч сонгуулах боломжийг олгож байгаагаараа Монгол улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно", мөн хуулийн 23 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална" гэсэн заалтыг зөрчсөн.

4. Монгол улсын сонгуулийн хуулийн 69.1-т "Энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс арван дөрөв хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн.

5. Монгол Улсын Сонгуулийн хуулийн 121.3-т “УИХ-ын ,,,,28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно” гэж заасан нь иргэнийг сонгох бус харин нам сонгох, согосгчдыг нэрсийн жагсаалтын хуудсыг аргагаүй эрхэнд бөглөх байдалд хүргэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 9/-д “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах эрхтэй” гэдгийг зөрчсөн гэж үзэж буй аж.

Хэвлэлийн хуралд Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч, Эх орончдын намын дарга Г.Ганбат нар оролцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27507
0 эможи
keyboard_arrow_up