ХМХ-ийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх заалтыг дэмжив
2015 оны 12 сарын 25
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх тухай заалт дэмжлэг хүлээсэн. Тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл улстөрчдийн чансааг тогтоох зорилгоор санал асуулга, шалгаруулалт явуулах, гүтгэсэн шинж чанартай мэдээлэл түгээсэн нь тогтоогдвол ШӨХТГ-ын дүгнэлтээр үйл ажиллагаа явуулах эрхийг зургаан сараар түдгэлзүүлэх юм байна. Яг одоогоор Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж буй.
Тус байнгын хорооны хуралдааны дараа УИХ-ын чуулганы хуралдаанд тус хуулийг өргөн барьж батлуулах юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
27253
0 эможи