Сонгуулийн хуулийг өөрчлөхийг шаардаж жагсана

2015 оны 12 сарын 10

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж улс төрийн 21 нам өнөөдөр нэгдсэн жагсаал зохион байгуулахаар болжээ. Тусгаар тогтнолын талбайд 11.00 цагт эхлэх энэхүү жагсаал “Хар машины луйваргүй шударга сонгуулийн төлөө” уриан дор болох аж.

Шинэ он гарахаас урьтаж, УИХ Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж чадахгүй бол ирэх оны УИХ-ын сонгуулийг 2011 онд батлагдсан хуулиар зохион байгуулах юм. Үүнийг дээрх намууд эсэргүүцэж байгаа бөгөөд автомат машинаар саналын хуудсыг тоолсон нөхцөлд гараар давхар тоолж, камераар бичин баталгаажуулах ёстой. Ингэж байж өнгөрсөн хугацаанд гарсан эргэлзээг тайлна.

Мөн сонгуулийн тойрог хэсгийн хороог төрийн албан хаагчдаар бүрдүүлж улстөржүүлэх бус нам, эвслийн төлөөллөөс тэгш бүрдүүлж хяналт тавих боломжийг олгох ёстой. Намын нэрсийн жагсаалтын ард нуугддаг байдлыг халах ёстой гэсэн шаардлагуудыг өнгөрсөн мягмар гаригаас эхлэн УИХ-д тавиад буй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26882
0 эможи
keyboard_arrow_up