Д.Ганхуяг: Дараагийн сонгууль бодсон улстөржилтөөс иргэд залхсан байна
2015 оны 8 сарын 11
УИX-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.
-Ямартаа ч хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс МАН-ыг явуулчихлаа. Таны хувьд МАН орон нутагт сонгуулийн ажлаа эхлүүлсэн талаар шүүмжлэлтэй хандаж байсан. Зургаан сайдыг огцруулсан процессыг хэрхэн харж байгаа вэ?
-Улс төрийн ажил бол багаар хийдэг зүйл. Үүнийг хэн хэн нь мэдэж байгаа. МАН-ыг Засгийн газрын бүрэлдэхүүнээс гаргах шийдвэрийг АН-ын Гүйцэтгэх зөвлөл гаргасан. Улмаар УИХ дахь бүлэг ч мөн хамтран ажиллах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг гаргах болсон гол үндэслэл нь “Нэгэнт олигтой хамтарч ажиллаж чадахгүйгээс УИХ дахь олонхийг бүрдүүлж байгаа АН хариуцлагаа үүрч, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх нь зүйтэй” гэж үзсэн хэрэг. Нөгөө талдаа УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд цөөнхийн хяналт байх ньчухал ач холбогдолтой, улс орны эрх ашигт нийцнэ гэж үзсэн. Зургаан сайдыг огцруулах процесс олон нийтэд ил тод байсан. АН- ын бүлэг өмнөх шийдвэрээс шийдлийн Засгийн газрыг тогтвортой ажиллуулах, цаашид олонхиороо гарсан шийдвэрийг бүлгийн гишүүн бүр тууштай дэмжих зэрэг асуудал дээр бүрэн санал нэгдэж чадсан нь АН төлөвшсөнийг харууллаа гэж үзэж байна.
-Эвслийн Засгийн газраас Ардын намыг явуулах гол нөхцөл юу байсан гэж үзэж байна вэ. Зургаан сайдыг явууллаа гээд сайн үр дүн гарах уу?
-Энэ талаар манайхан ярьсан. Нөгөө талаас нь хэлвэл Эвслийн Засгийн газар байгуулагдаад сар ч болоогүй байхад л тодорхой бус шалтгаанаар МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж засгаас гарах эсэхийг хэлэлцэж байсныг хүмүүс санаж байгаа байх. Мөн хоёр намын хооронд байгуулсан гэрээгээр зөвхөн улс төрийн албан тушаалтны хүрээнд сэлгээ хийхээр тохирсон байсан юм. Гэсэн ч МАН-ын зүгээс төрийн захиргааны албан хаагчийг олноор ньхалж сольсоор байсан. Үүнийг нь манай бүлгийн гишүүд хэлсээр байтал хүлээж аваагүй. Зарим яам тэр бүү хэл албан хаагчийнхаа 40 орчим хувийг сольсон байсан. Мөн ах дүүгээ ажилд авсан нь тогтоогдсон юм билээ.
Нэг зүйлийг зайлшгүй хэлэх хэрэгтэй. Эвслийн Засгийн газрыг хамтран байгуулсан хэрнээ УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн дийлэнх нь цөөнхийн гишүүд шиг ажиллаж ирсэн. Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойш УИХ- аар хэлэлцэгдсэн 35 хуулийн 22 дээр нь МАН-ын гишүүдийн 50-иас дээш хувь нь эсрэг санал өгсөн гэсэн судалгаа гарчээ. Хамгийн ноцтой нь хаврын чуулган эхлэхийн өмнө болон чуулганы дундуур ардын намын зүгээс орон даяар “Бид хамтдаа” аяныг өрнүүлсэн. Тэр хүрээндээ хамтарсан Засгийн газар, түүнчлэн АН-ын нэр хүндийг унагаахад чиглэсэн ухуулга, сурталчилгааг ихээр явуулсан гэсэн л дээ. Энэ бүх үйлдэл нь хамтарсан Засгийн газар байгуулахад хийсэн гэрээг зөрчсөн. Ер нь иргэд дараагийн сонгууль бодсон улстөржилтөөс залхсан байна.
-Тэгээд л хамтрах гэрээгээ цуцлахаар болсон юм уу?
-Энэ нөхцөл байдалд намын удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу 2001 онд Үндсэн хуульд орсон “УИХ-д олонхигүй тохиолдолд Засгийн газрыг хэрхэн бүрдүүлэхтэй” холбогдсон өөрчлөлтийг УИХ болон Засгийн газрын тухай хуульд суулгах, дээр нь улс төрийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх зорилго бүхий хуулийн төслийг боловсруулж АН-ын дарга З.Энхболдоор дамжуулж МАН-ын удирдлагад хамтарч санаачлах саналыг тавьсан боловч хүлээж аваагүй. Энэ төслийн улстөрийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх гэдэг нь өнөөгийнх шиг УИХ-д олонхигүй тохиолдолд УИХ-д бүлэгтэй намууд хамтарч Засгийн газрыг байгуулсан бол, тэр засгийн газар огцорсон ч тухайн парламентын хугацаанд Засгийн газрыг хамтарч байгуулах зохицуулалт байсан. Харамсалтай МАН нь энэ саналыг хүлээж аваагүйгээс өнөөгийн нөхцөл байдал бий боллоо.
УИХ-д олонхигүй тохиол- долд байгуулагдсан хамтарсан Засгийн газрыг тогтвортой ажиллуулах эрх зүйн зохицуулалт тодорхойгүйгээс сонгууль дөхөхөөр аль нэг нам, эвсэл нь хамтарсан Засгийн газраас улс төрийн оноо цуглуулах зорилгоор гардаг. Хамтарч ажиллаж байсан мөртлөө сонгуульд ялахын тулд уг Засгийн газрынхаа үйл ажиллагааны талаар гүтгэлгийн чанартай шуүмжлэлүүдийг нийгэмд илт явуулдаг л даа. Энэ байдал нь иргэдэд сонгуульд оролцогч нам, эвслийн мөрийн хөтөлбөр болон бодлогод анхаарлаа хандуулж, зөв сонголт хийхэд сөргөөр нөлөөлдөг. Цаашид энэ асуудлыг хуульчлах шаардлагатай.
-МАН-ынхан Засгаас гарахад ямар нэгэн асуудал байхгүй гэсэн ч яг огцруулахын өмнө бол нэлээд шүүмжлэлтэй хандаж байх шиг байсан. Үнэхээр эвийг хичээгээд явах боломж байсангүй юу?
-Ямар нөхцөл байдал үүссэн талаар дээр ярьсан. Засгийн газарт орсон МАН-ын гишүүд аль болох үүрэгт ажлаа сайн хийхийг бодож байсан байх. Нэгэнт гэрээ зөрчигдсөн, нөгөөталаасМАН- ын гол зорилго нь дараагийн сонгуульд бэлдэх гэдэг нь ойлгомжтой болсон учир АН- ыг дээрх Шийдвэр гаргах сонголтод хүргэсэн. УИХ-д 50 хүртэл гишүүнтэй олонхийг бүрдүүлэх боломжтой бөгөөд, ингэснээр улс төрийн тогтвортой байдлыг хадгалах боломжтой.
-Засгийн газрын үр дүнг дүгнэ гэвэл та юу гэх вэ. МАН-ынхан бол сайд нараа маш сайн ажилласан гээд байгаа?
-Зарим сайд боломжийн ажилласан гэж ойлгож байгаа.МАН-ын гишүүдорсон Засгийн газрын ажил гэхээсээ илүүтэйгээр Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газрын хийсэн, хийж байсан ажлыг хэр үр дүнтэй үргэлжлүүлсэн бэ гэдэгт анхаарал хандуулах нь зүйтэй болов уу. Хүмүүотэй уулзахад нүдэн дээр илт бий болсон бүтээн байгуулалтын шинэчлэлийн Засгийн газрын хийсэн ажилд нэлээд ам сайтай байгаа нь тодорхой ажиглагдаж байсан.
-Дараагийн зургаан сайдыг Их хурал дотроос томилох тухай яриа гарч байна. Бас л дан, давхар дээлийн асуудал сөхөгдөөд томилгоо хийхэд хүндрэлтэй байх болов уу?
-Засгийн газрын зургаан гишүүнийг томилоход нэг их хүндрэл гарахгүй болов уу гэж бодожбайна. Учир ньУИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх нь ардчиллын зарчимд ч, хуульд ч нийцэж байгаа. Зүгээр манай парламентын гишүүдийн тоо цөөхөн учир УИХ-ын Засгийн газартаа тавих хяналт сулардаг гэж ярьдаг. Энэ хяналт хүчтэй цөөнх бий болох учир хангалттай гэж бодож байна.
-Одоо ч гадны хөрөнгө оруулагч гэж мөрөөдөх ч эрхгүй болчихов уу даа. Энэ эдийн засгийн төлөв байдлыг та хэрхэн харж байгаа вэ?
-2012 оны сонгуулийн өмнө ба хойно хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг тогтворгүй болгочихсныг хүмүүс мэдэж байгаа. Харин шинэчлэлийн Засгийн газрын үед болон, хамтарсан Засгийн газрын үед уул уурхай болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтын орчинг тогтвортой, ойлгомжтой, өрсөлдөх чадвартай болгож чадсан. Эдийн засаг сайнгүй байна.
Гол нь манай гол нэрийн нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал зэрэг ашигт малтмалын зах зээлийн үнэ уналттай байгаа нь эдийн засгийн өсөлтийг сааруулсаар байна.Харин Шинэчлэлийн Засгийн газрын үед бондын санхүүжилтээр уул уурхайгаас бусад салбарыг нэлээд сайн дэмжсэн. Энэ арга хэмжээнээс тодорхой үр дүн гарах болов уу гэж бодож байна. Оюу толгойн далд уурхайн асуудал шийдэгдсэн. Угтаа бол анхны хөрөнгө оруулалтыг хоёр тэрбум гаруй ам.доллараар хэтрүүлсэн нь гол асуудал болж байсан. Тэрнээс хууль, гэрээнд зааснаар ямар нэг тодорхой бус шалтгаанаар хөрөнгө оруулалтыг зогсоож болохгүй юм. Хойшид ч гэсэн үүн дээр анхаарах учиртай.
Таван толгойн ордод хөрөнгө оруулагчдыг оруулах асуудал жаахан удааширч байна. Гэхдээ Эрдэнэс Таван толгой компани үйл ажиллагаа явуулж байгаа. Нүүрсний үнийн уналт доод цэгтээ хүрсэн энэ үед хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийх нь манай талын ашиг орлогод, их хэмжээгээр сөргөөр тусах тул харзнаад байх шиг байна. Нөгөө талаас Хамтарсан Засгийн газрын үед оруулж ирсэн Таван толгойн хөрөнгө оруулагчийг сонгох хэлэлцээрдэр гэрээний төсөл маш тааруу байсныг тэмдэглэмээр байна.
-Яагаад?
-Энэ ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон, Монголын төр. ард түмэн хувьцаа эзэмшдэг компани. Гэтэл 60 жилийн хугацаанд ордоо 100 хувь ашиглуулаад борлуулалтаас зөвхөн хоёр хувийн нөөцашигласнытөлбөр авах гэрээний төсөл байсан. Гэвч өнөөгийн нүүрсний зах зээлийн үнэ уналттай энэ үед ч хоёр хувийн рояптигийн оронд 51 хувьд оногдох ноогдол ашгаа авахад 4-5 дахин илүү ашиг авахаар тооцоо гарсан байна.
Хөрөнгө оруулагчдад хөрөнгийн биржийн үнэлэмжээр Эрдэнэс Таван толгой компанийн хувьцааныхаа 30 хүртэл хувийг худалдаад орж ирсэн орлогоор нь ордтой холбогдсон бүтээн байгуулалтын ажлыг хийх бүрэн боломж бий.Гэтэл улсын төсвийн херөнгөөр хайгуул хийсэн ордыг барьцаалж зээл аваад, 60 жил ноогдол ашиг авахгүй байх гэрээний төсөл хийсэн нь анхаарал татсан асуудал. Монголын талд ашиг муутай, өмнөх алдаагаа улам даамжруулсан гэрээний төслийг засч сайжруулах гэж байгаа УИХ дахь АН-ын гишүүд, АН-ын даргад олон түмэн ам сайтай, энэ байр суурийг дэмжиж байгаа.
-Ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэж буй хуулиудыг дэмжиж ярьж байхыг сонссон. МАН-ынхан харин эсэргүүцсэн байр суурийг илэрхийлж байх юм. Энэ хуулиудын үр дүнг та хэрхэн дүгнэх вэ?
-Уг нь баялаг бүтээгчдийг дэмжих эдгээр хуулийн төслийг баталж гаргана гэж нөгөө хамтарсан Засгийн газар байгуулах гэрээндээ заасан юм шүү дээ. Далд байдалд байгаа хөрөнгө, орлогыг ил болгох, ил болгосон хөрөнгө орлогыг хуулийн хариуцлагаас чөлөөлөх зорилготой Эдийн засгийн ил тод байдлын болон Өршөөлийн тухай хуулийг батлах талаар бүтэн нэг жил ярилаа. Уг нь ийм хуулийн төслийг удаан хэлэлцдэггүй нь олон улсын жишиг юм.
Нэг жил буюу ийм урт хугацаанд баталж гаргалгүй маргалдсанаар төсвийн орлогын бүрдэлтэнд үзүүлж буй сөрөг нөлөө нэмэгдсээр байна. Энэ хуулиуд батлагдсанаар 40 хувьтай байгаа далд эдийн засаг багасч, тэр хөрөнгө орлогоэдийн засгийн эргэлтэд орох нь Монгол Улсын эрх ашигт хамгийн их нийцэх, чухал ач холбогдолтой байх болно. Тэр төрийн болон улс төрийн өндөр албан тушаалтантай холбоотой авлига, хээл хахууль зуучилсан зэрэг хэргийг өршөөлд хамруулахгүй гээд хуулийн төсөлд биччихсэн байна лээ.
Ийм байхад л цөөнхийн зарим гишүүн өөрсдийгөө чөлөөлөх гэлээ гээд илт үндэслэлгүй яриад байгаа нь ойлгомжгүй асуудал. Ер нь УИХ дахь цөөнхийн үндсэн ажил нь иргэдийн сонголтоор эрх барьж байгаа олонхийг муухай харагдуулах явдал болсныг олон нийт мэддэг болсон ‘байна лээ. Шинэчлэлийн Засгийн газрын үед УИХ-ын чуулганы хугацааны 60 гаруй хувьд нь хэн нэгнийг огцруулах асуудал ярьсан нь үүнийг нотлоод байх шиг байна.
Цаашид УИХ-ын олонх, цөөнхийн гишүүнээсээ үл хамаарч улс орны хөгжилд чухал шаардлагатай оновчтой бодлогын шийдвэр гаргахын тулд ухаан уралдуулах, бодлого өрсөлдүүлэх, үндсэн үүрэгтэй, тийм тангараг өргөснөө гмшүүд байнга барим- талж ажилладаг болмоор байна. Үүнийг ч сонгогчид ялгаж сурсан шүү дээ. Эдийн засаг өндөр өсөлттэй үед бизнесээ өөдрөгөөр төсөөлж байсан баялаг бүтээгчид, энэ өсөлт нь огцом саарсан болон үндэсний валютын ханшийн уналтаас хүнд байдалд орсон нь эдгээр хуулийг баталж гаргах шалтгаан болсон.
-Баасан гаригийн чуулганы хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг батлан гаргалаа. Уг хууль батлан гарсан өдрөөсөө хойш хэрэгжихээр тусгасан байна лээ. Энэ хуулийн талаар ярихгүй юу?
-Энэ хуулийг гаргахын ач холбогдлын ихэнхийг дээр ярьсан. Энэ хуулиар ямар төрлийн татвар, хөрөнгийн зөрчлийг өршөөлд хамруулах вэ гэдгийг тодорхой зааж өгсөн байгаа. Энэ хууль сайн.үр дүнтэй хэрэгжих эсэх нь Өршөөлийн хууль батлагдах эсэхээс шууд хамаарна.
-Энэ хууль батлагдан гарсан юм чинь нуусан орлогоо хүмүүс ил болгох хандлага хэр байгаа вэ. Зарим гишүүний хувьд энэ хуулийн нэрийн доор бүхнийг нь ил болгоод дараа нь эрүү үүсгээд шалгаад явна гэдэг зүйлийг яриад байсан л даа?
-Далд байдалтай байгаа хөрөнгө.орлогоос дээр дурьдсан хуулиуд батлагдсанаар ил гарах хэмжээг урьдчилж тодорхой хэлэх боломжгүй. Судалгаанаас таамаглаж хэлэхэд далд эдийн засаг 40 орчим хувьтай байгаа гэх бөгөөд, энэ нь найм орчим их наяд төгрөг. Бүгд ил болно гэж байхгүй болов уу, нарийн тоо хэлэх боломжгүй.
-Хуулийн хугацааны үргэлжлэл хэр удаан байх вэ. Энэ хүрээнд хэр хэмжээний мөнгө ил болох боломжтой бол?
-Хуулийн үйлчлэх хугацаа гурав хүртэл сар байхад хангалттай болов уу даа.
-Та Монгол Японы парламентын холбооны тэргүүн. Монгол Японы хооронд визгүй зорчихоор болжээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Монголчууд Японд тодорхой хугацаанд визгүй зорчих асуудал Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах үеэр Япон улсад айлчилсан Ерөнхий сайд болон УИХ-ын даргын айлчлалын үеэр идэвхтэй яригдаж байсан. Монголчууд Японд визгүй зорчдог болсноор Эдийн засаг, хөрөнгө оруулалтын тусгайлсан эрх зүйн орчинтой болсон хоёр орны иргэдийн харилцан зорчилт нэмэгдэж, ингэснээр хоёр тийш чиглэсэн мэдээлэл, мөнгө, технологийн урсгал нэмэгдэх нь дамжиггүй.
Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
24224
0 эможи