7 хоногийн тойм: Орон нутаг
Баруун аймгуудын нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 10 дугаар сарын 3-нд баруун аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, хүйтэрнэ. 11 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Завханы ихэнх сумдын нутгаар 0.0-3.5 мм, Ховд, Говь-Алтайн хойд, Баян-Өлгий, Увсын зарим, Хөвсгөл, Архангайн баруун сумдын нутгаар 0.0-2.0 мм цас орж, цасан шуурга шуурна. ... [ дэлгэрэнгүй ]
Баян-Өлгий аймгийн Бугат суманд баавгай малчны хот руу дайрч, 63 бог мал барьжээ
Баян-Өлгий аймгийн Бугат суманд баавгай малчин айлын хашаа руу дайрч, 63 бог мал барьсан хэрэг аравдугаар сарын 30-нд бүртгэгджээ. Энэ талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас тодруулахад, баавгайг устгаж, аюулгүй болгосон гэв. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой найман дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс хоёр нь Хэнтий аймагт, бусад нь Хөвсгөл, Увс, Булган, Сэлэнгэ аймагт тус бүр нэг то... [ дэлгэрэнгүй ]
Сураггүй болсон иргэдийг олж, ар гэрт нь хүлээлгэж өгчээ
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн "Хоёр мэлхийт" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 123 км-т/ бага оврын ачааны автомашинтай зорчиж явсан 2 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 11.01-ний өдрийн 00:20 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Баянтүмэн сумын Цагдаагийн тасгийн алба х... [ дэлгэрэнгүй ]
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг 16 хоногийн дараа ар гэрийн хүсэлтээр ЗОГСООЛОО
Увс аймгийн Тариалан сумын нутагт малдаа яваад сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг Онцгой байдлын газар, Цагдаагийн хэлтэс, сумын мэргэжлийн анги болон ар гэрийнхэн хамтран явганаар болон мориор 16 хоногийн турш үргэлжлүүлэн зохион байгуулсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй тул АР ГЭРИЙН ХҮСЭЛТЭЭР эрлийн ажиллагааг ийнхүү албан ёсоор зогсоожээ. Энэ талаар сураггүй болсон эмэгтэйн аав Х.Баяраа Tsahiur.m... [ дэлгэрэнгүй ]
Баавгайд хазуулсан иргэн толгойдоо ил шархтай, цочролын байдалтай ЭМНЭЛЭГТ хүргэгджээ
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын харьяат 35 настай “М” руу өнөөдөр 08 цагийн үед баавгай дайрч толгойн орой хэсэгт 2-3 удаа хазуулж ил шархтай, гарын бугалга нурууны хэсэгт баавгайны хумс орсон гүн шархтай, цочролын байдалтай байжээ. Малчин эр тугал мөөрөх дуунаар гэрээсээ гарч 150-200 метр зайд мотоциклтэй явж очжээ. Тухайн үед тугалыг баавгай барьчихсан байсан бөгөөд малчин руу дайрчээ. Сэлэнгэ аймгийн Баянгол ... [ дэлгэрэнгүй ]
26 настай малчин бүсгүйг эрэн хайх ажиллагаа 13 дахь өдрөө үргэлжилж байна
Увс аймагт цасан шуурганы үеэр малдаа яваад сураггүй болсон 26 настай малчин эмэгтэйг 13 дахь өдрөө хайж байна. Эрэн хайх ажиллагаанд Онцгой байдлын газрын алба хаагчид, Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, төрийн албан хаагчид болон орон нутгийн иргэд оролцож байгаа юм. Одоогоор бүсгүйг олоогүй бөгөөд эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Түүний аав Х.Баяраа хэвлэлд яриа өгөх үеэр "Хүүхдийн маань... [ дэлгэрэнгүй ]
“Макс Групп” Говь-Алтай аймгийн хүүхэд, залууст зориулан СПОРТ ЗААЛ барьж, ашиглалтад орууллаа
“Макс Групп” нь “Эрүүл Монгол” бодлогынхоо хүрээнд Говь-Алтай аймгийн хүүхэд, залуус, иргэдийн спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх, авьяас чадвараа хөгжүүлэх, эрүүл зөв амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилгоор “Макс” спорт заалыг шинээр барьж байгуулан, ашиглалтад орууллаа. Нийт 720 м² талбайтай, 140 хүний суудал бүхий тус спорт заал нь орон нутгийн хүүхэд, залуусын бие бялдрыг х... [ дэлгэрэнгүй ]
Нөмрөгийн ДЦГ-т үүссэн хохирлыг тогтоох шинжээчдийн баг нисдэг тэрэг ажилуулах хүсэлтийг УОК болон ХХЕГ-т гаргалаа
Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын 2026 оны А/132 дугаар захирамж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны А/860 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг болон шинжээчдийн баг Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг хамтран гүйцэтгэж байна. Ажлын хэсэг Ханчандмань уулын хусан ойн бүс, Хөтөл нуурын нарсан төгөл... [ дэлгэрэнгүй ]
₮55 саяын үнэ бүхий 15 үхэр хулгайлсан ХЭРЭГ гарчээ
Хөвсгөл аймагт бэлчээрт байсан сарлаг хулгайд алдагдсан гэх дуудлага, мэдээлэл энэ сарын 8-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Шалгалтын ажиллагаагаар Б.Н нар бүлэглэн, 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхрийг хашиж маллан, бусдад худалдан борлуулсан болохыг тогтоожээ. Цагдаагийн байгууллагаас хохирогч иргэнд есөн үхрийг хүлээлгэн өгчээ. Тус хэргийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Махны... [ дэлгэрэнгүй ]
Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг 10 дахь өдрөө хайж байна
Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн малчин, 26 настай эмэгтэй энэ сарын 15-ны өглөө цасан шуурганы үеэр малдаа яваад сураггүй болсон бөгөөд өнөөдөр 10 дахь өдрөө эрэн хайж байна. Цаг агаарын хүнд нөхцөлд малдаа явсан эмэгтэйг эрэн хайх ажиллагаанд Увс аймгийн Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн, Тариалан Сумын ЗДТГ, сумын төрийн албан хаагчид, Эмэгтэйчүүдийн зөвлөлийнхөн зэрэг нийт 103 хүн эрлийн ажиллагаанд оролцож байна. ... [ дэлгэрэнгүй ]
Бэлчээрт байсан 57 тооны адуу хулгайлахыг завдсан 3 этгээдийг баривчилжээ
Энэ оны аравдугаар сарын 14-ний 20:00 цагийн орчимд Завхан аймгийн Идэр сумын нутаг дэвсгэрт бэлчээрт байсан нийт 57 адууг гурван сэжигтэй этгээд малын хашаанд хашиж, автомашинд ачиж байх үед цагдаагийн байгууллагаас таслан зогсоожээ. Тодруулбал, халиун азаргатай 33, хүрэн азаргатай 24 адууг хулгайлахыг завдсан байна. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас малчдыг мал сүрэгтээ тавих хараа хяналтаа сайжруулж, бэлчээрт бай... [ дэлгэрэнгүй ]
Архангайд нуурын мөс цөмөрч, “Приус-30” машинтай явсан хоёр иргэн усанд унажээ
Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн “Ноогт нуур” гэдэг газар “Приус-30” загварын автомашин мөс цөмлөн орж, хоёр зорчигч усанд унасан хэрэг гарчээ. Дуудлагын дагуу мэргэжлийн байгууллагын алба хаагчид шуурхай ажиллаж, хоёр иргэний амь насыг аварсан байна. Намрын улиралд усны хэм буурч, мөс тогтож эхэлсэн ч даац нь хангалттай бэхжээгүй байх эрсдэлтэй тул нуур, голын мөсөн дээгүүр автом... [ дэлгэрэнгүй ]
Автомашин онхолдож 16 настай хоёр охин газар дээр НАС БАРЖЭЭ
Автомашин онхолдож 16 настай хоёр охин газар дээр НАС БАРСАН харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн шөнө 00 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын нутагт машин онхолдож 16 настай хоёр охин газар дээрээ нас баржээ. ... [ дэлгэрэнгүй ]
Увс аймагт цасан шуурганы улмаас нэг хүн амиа алдаж, нэг хүнийг эрэн хайж байна
Увс аймгийн нийт нутгийн 60–70 хувьд цас орж, зарим суманд 40–60 см зузаан цасан хунгар тогтон, салхины хурд 17–18 м/с хүрч шуурчээ. Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас мал уруудах, иргэд төөрөх зэрэг эрсдэл үүсэж, нэг иргэн амь насаа алдсан бол өөр нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Энэ талаар Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэ... [ дэлгэрэнгүй ]
Говь-Алтай аймгийн хоёр суманд годрон өвчний улмаас 13,890 ямаа устгажээ
Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр суманд годрон өвчний улмаас өчигдрийн байдлаар нийт 32 өрхийн 13,890 ямааг устгалд оруулсан талаар Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ. Тодруулбал тус аймагт өвчний тохиолдолд бүртгэгдсэнээс хойш 570 ямаа годронгоор өвчлөөд байгаа аж. Улмаар голомтод байсан Цогт сумын 27 өрхийн 11,891, Дэлгэр сумын 5 өрхийн 1,999 ямааг устгасан байна. Годрон өвчний ... [ дэлгэрэнгүй ]
Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ерөнхий боловсролын бага сургууль ашиглалтад орлоо
2024-2024 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Ц.Сэргэлэн генералд сум, аймаг орон нутгийн удирдлагууд хүсэлт тавьж, улсын төсөвт тусгуулж байсан тухай нээлтийн арга хэмжээний үеэр онцоллоо. Нийт 3.9 тэрбум төгрөгийн өртөгтэй 160 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг 2024 оноос эхлүүлж өнөөдөр буюу /2026.10.12/ өдөр хүлээлгэн өгч байна. ... [ дэлгэрэнгүй ]
Эрдэнэт хот дахь Орос элчингийн хашаанд монгол гэр шатжээ
Өнөөдөр буюу 2026 оны 10 сарын 7-ны өдөр Эрдэнэт хот дахь хуучнаар ОХУ-ын Консулын газар байсан газарт байрлах "Consul complex" рестораны хашаанд монгол гэр шатжээ. Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид галыг унтрааж, ойр орчмыг аюулгүй болгосон байна. Эх сурвалжийн мэдээлснээр "Consul Complex" нь ашиглалтад ороод хэдхэн хонож байжээ. ... [ дэлгэрэнгүй ]
“АЖЛАА САЙН ХИЙГЭЭГҮЙ“ гэх дүгнэлттэй Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир ₮158 саяын үнэт эдлэлтэй, ₮516 саяын 3 орон сууцтай
Хууль бусаар Засаг ноёны суудалд заларсан гэх үнэнийг илчилсэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Ёсзүйн хороонд өгч байсан Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир өнөөдрийг хүртэл Засаг даргаа хийсээр л явна. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы индэр дээрээс "Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир нэг ч төрийн алба хашиж үзээгүй. Засаг даргаар томилогдохдоо гаргаж өгсөн тодорхойлолтдоо ИНЕГ-ын... [ дэлгэрэнгүй ]
Баавгайг унтуулах буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ
Төв аймгийн Алтанбулаг сум, Хустайн нурууны Байгалийн цогцолборт газарт өчигдөр өглөө /2026.09.30/ 09.00 цагийн орчимд баавгай үзэгдсэн гэх дуудлага мэдээлэл малчин иргэнээс тус бүсийн хамгаалалтын захиргаанд ирсэн байна. Мэдээллийн мөрөөр байгаль хамгаалагчид ажиллаж баавгайн байршлыг тогтоон, холбогдох албаныханд мэдэгдэж, дараагийн шатны арга хэмжээг авчээ. БОУАӨЯ, Хустайн нурууны БЦГ-ын хамгаалалтын захир... [ дэлгэрэнгүй ]
ТЕНДЕР: Говь-Алтай аймаг Иргэдэд үйлчлэх төрийн нэгдсэн үйлчилгээний төвийн зураг төслийг ₮500 САЯАР хийлгэнэ
Говь-Алтай аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 500 сая төгрөгөөр Иргэдэд үйлчлэх төрийн нэгдсэн үйлчилгээний төвийн зураг төсөл гаргуулах тендер зарласан байна. Тендерт тусгагдсан нийт өртөг буюу 500 сая төгрөгөө Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс гаргахаар төлөвлөжээ. Тус тендерийг өчигдөр буюу есдүгээр сарын 02-ны өдөр зарласан бөгөөд оролцогчид материалаа энэ сарын 30-ны өдөр буюу өнөөдөр хүлээн авах юм ... [ дэлгэрэнгүй ]
Цагдаагийн байгууллагаас хамтарсан багийн хамт ЕБС, цэцэрлэгт хяналт шалгалт хийж, хүүхдийн аюулгүй байдлыг хангуулж байна
Дундговь аймгийн цагдаагийн газраас хамтарсан хяналт шалгалт зохион байгуулж байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан “Хүүхдийн төлөө за бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Сайнцагаан сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан Боловсролын байгууллагуудын орчны эрсдэлийг үнэлэх ажлын хэсэг 2026 оны 9 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Сайнцагаан сумын 5 Ерөнхий боловсролын сургууль, 8 цэцэрлэ... [ дэлгэрэнгүй ]
Сэлэнгэ аймгийн 10 сумын 36 газарт хүрэн баавгай 86 удаа үзэгдэж 162 толгой мал барьж идсэн тохиолдол бүртгэгджээ
Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт Хүрэн баавгай 10 суманд 36 нэр бүхий газарт 86 удаа үзэгдэж 162 толгой мал барьж идсэн тохиолдол бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулан Аймгийн Засаг даргын удирдамжийн дагуу аймгийн Байгаль орчны газраас ахлаж Онцгой байдлын газар, Тагнуулын газар, Цагдаагийн газар, Мал эмнэлгийн газартай хамтарсан шуурхай ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг дуудлага мэдээллийн дагуу нэн шаардлагатай байг... [ дэлгэрэнгүй ]
Увс аймагт айлын хотонд ойртож, машин эвдэлсэн баавгайг агнажээ
Увс аймгийн Малчин суманд айлын хотонд ойртож, эд хөрөнгөд хохирол учруулан, улмаар иргэдийн аюулгүй байдалд эрсдэл үүсгэсэн баавгайг агнасан гэж Увс аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. Малчин сумын нутагт баавгай айлын хотонд орж, гэрийн эзэд машиндаа нуугдах үед дайрч, машиныг эвдсэн талаар мэдээлсэн юм. Тэгвэл өчигдөр 15:00 цагийн үед айлын хотонд орж ирсэн уг баавгайг агнасан байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас ... [ дэлгэрэнгүй ]
Хөвсгөл аймгийн Хатгал - Тойлогт 37.9 км автозамын хучилт бүрэн дуусжээ
Аялал жуулчлалыг хөгжүүлэх, Хөвсгөл нуурыг бохирдлоос сэргийлэх хүрээнд Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлэн хийж буй Хатгал - Тойлогт 37,9 км автозамын ажил бүрэн дууссан байна. Авто замын Таван огторгуй компанийнхандаа баярлалаа. Одоо авто зогсоолын ажил болон замын тэмдэг тэмдэглэгээ, хөвөө гээд ажлууд үргэлжилж байна. ... [ дэлгэрэнгүй ]
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Гун багийн Бүсийн гол гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 275 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 110 км-т/ ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн 320 дугаар тэмдэгтээр ойн гал түймэр орж ирсэн тухай дуудлага 9-р сарын 15-ны өдрийн 19:45 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хилийн цэрэг, У... [ дэлгэрэнгүй ]
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Завхан аймгийн Солонготын даваанд цас орж, замд халтиргаа гулгаа үүссэн байн
Завхан аймгийн Солонготын даваанд 2026.09.18-нд цас орж халтиргаа гулгаа үүссэн нөхцөл байдалтай байна. Тиймээс тус чиглэлд зорчиж буй жолооч, зорчигчид хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой зорчино уу. ... [ дэлгэрэнгүй ]
Богдхан ууланд гарсан түймрийг цурманд оруулжээ
2026 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Төрхурахын амны дээд эх, Их Халзан гэдэг газарт ой, хээрийн түймрийн дуудлага бүтгэгдсэн. Тус түймрийг унтраах ажиллагаанд Нийслэлийн Онцгой байдлын газар, Баянзүрх, Хан-Уул, Налайх дүүргийн Онцгой байдлын нийт 70 гаруй алба хаагч, мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид, мото кросс клубын залуус боло... [ дэлгэрэнгүй ]
Цэргийн алба хаагчид намрын УРГАЦ ХУРААЛТЫГ нугалж байна
2026 оны намрын ургац хураалтын ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн манлайлан оролцож, улс орны хүнсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулж байна. Энэ жилийн тухайд таримлын болц жигд байгаа хэдий ч зуны цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ургац хураалт өмнөх жилүүдээс 5-10 хоногоор хоцорч эхэлсэн тул дайчид цаг хугацаатай уралдах хариуцлагатай үетэй тулгараад байгаа юм. Засгийн газрын шийдвэр, Зэвсэгт хүчний ... [ дэлгэрэнгүй ]
Хэнтий, Дорнодын нутгийг хамарсан Онон-Балжийн орчимд 42 баавгай бүртгэгджээ
Онон-Балжийн байгалийн цогцолборт газар болон орчны бүсэд наймдугаар сарын 31-нээс хойш нийт 42 баавгай бүртгэгджээ. Үүнээс Дорнод аймгийн Баян-Уул сумаас хүргэгдсэн хоёр, Хэнтий аймгийн Норовлин сумаас ирсэн нэг бамбаруушийг долоо хоногийн турш тэжээн тэнхрүүлсний дараа есдүгээр сарын 15-нд байгальд нь буцаан тавьсан байна. Бамбаруушийг буцаан тавих ажлыг Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын захирамжаар байгуулсан “Ш... [ дэлгэрэнгүй ]
Хүрэн баавгай галт тэргэнд дайруулсан тохиолдол гарчээ
Хүрэн баавгай галт тэргэнд дайруулжээ. Тодруулбал, есдүгээр сарын 03-ны шөнийн 01:13 минутын орчим Дархан-Уул аймаг, Шарынголын уурхайн нүүрс тээвэрлэдэг галт тэргэнд баавгай дайрагдсан тохиолдол гарчээ. Мөн Хонгор сумын Булагт гэдэг газарт бас баавгай үзэгдсэн талаар иргэд мэдээлсэн байна ... [ дэлгэрэнгүй ]
