Жүжигчин Б.Навчаагийн нэрийг барин дэмжлэг хүсчээ

2014 оны 10 сарын 10

"Ларьдма" киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан жүжигчин Б.Навчаа шинэ дэлгэцийн бүтээлээ үзэгчдийн хүртээл болгоод удаагүй байгаа билээ. "Давхар цохилт" уран сайхны кинонд 40 гаруй олны танил эрхэмүүд тоглосон инээдмийн уран бүтээл гэдгээрээ онцлогтой. 

Тэрбээр сүүлийн үед "Мөрөөдлийн теарт"-тай хамтран ажиллах болсон. Жаргалд умбасан Улаанбаатар шоу драмын чимэг болсон гэдэгтэй хэнтэй ч маргахгүй биз ээ. Тэгвэл түүний нэрээр хуурамч профайл хаяг нээсэн байна. Үүнд жүжигчин Б.Навчаа "Ийм зургийг минь тавиад Б.Навчаа гэсэн хуудас нээсэн байна. Би юу гэж элдвийн дэмжээрэй гэсэн зар тавих вэ дээ хүний өмнөөс болимоор юм.  Бас болоогүй ээ жиргээ нээсэн байна шүү" хэмээн өөрийн дургүйцлээ илэрхийллээ.

Түүний албан ёсны фэйсбүүк хаяг нь Базаржав Навчаа нэртэй бөгөөд 39 мянган найзтай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9987
0 эможи
keyboard_arrow_up