Залуу бизнесмен Кори 10 настай

2014 оны 10 сарын 09

Ноён Кори хүн бүхний мэддэг шилдэг нь болох юмсан гэж мөрөөддөг. Таван наснаасаа жигнэмэгийн бизнес хийж эхлэн одоо таван жилийн нүүр үзэж, энэ хугацаанд ээжийгээ "хөөрхөн" цалинжуулж ирсэн төдийгүй хоёр жилийн өмнө компаниа байгуулжээ. "Ноён Коригийнх" хэмээн нэрлэсэн түүний компани одоо долоо хоногтоо 1000 ширхэг жигнэмэг худалдаалдаг болж. Тэр бүгд гэрт хийсэн, хүнсний нэмэлт бодис ороогүй, органик орцтой, эрүүл жигнэмэг хэмээн Кори бүтээгдэхүүнээ сурталчилдаг.  

 Нью-Йоркийн Бронксоос Нью-Жерсид нүүж ирсний дараа ээж нь машингүйгээс түүнийг сургуульд нь хүргэж өгч чаддаггүй, дандаа автобусанд суудаг байж. Өвлийн хүйтэнд автобусаар явах хэцүүг өөрийн биеэр ойлгосон хүү юуны түрүүнд ээжийгээ машинтай болгохоор шийджээ. Ингээд тэр гэрийнхээ гадаа халуун какао зарж эхэлсэн байна. Яваандаа тэр ээжийнхээ хийсэн жигнэмэгийг халуун какао дээрээ нэмж зарах болсон нь Коригийн бизнесийн үндэс болжээ. Тэрээр жигнэмэгийн бизнес нь сайн байгааг мэдрээд ээжтэйгээ интернэтээс олон төрлийн жигнэмэгийн жор суралцаж, тэндээс өөрсдийн хийдэг нэрийн жигнэмэг хийх аргаа олжээ.шоколадтай, сахаргүй үзэмтэй, самрын тостой гэх мэтчилэн жигнэмэгүүдийг гэрийнхээ гал тогоонд үйлдвэрлэх болж. Одоохондоо бизнес нь жижигхэн учир ээж нь бүх үйлдвэрлэлээ дангаараа хийдэг. Кори өөрөө насанд хүрээгүй болохоор ээждээ туслаж чадахгүй, зөвхөн зарах үүрэгтэй аж. Тэрээр ээжийгээ долоо хоногийн 15 доллараар цалинжуулж байгаад сүүлдээ 10 ам.доллараар цалинг нь нэмжээ.

Ноён Кори хүслээ биелүүлж ээждээ машин "авч өгсөн". Гэхдээ яг ч худалдаж авсан юм биш. Түүнийг алдарт хөтлөгч Эллен өөрийн ток шоундаа урих үеэр цоо шинэ фордыг ээж хүү хоёрт бэлэглэсэн юм. Түүгээр ч барахгүй 10 мянган доллар хийсэн мөнгөний шилэн сав ч өгчээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9929
0 эможи
keyboard_arrow_up