Лэди Гагагийн фэнүүддээ зориулсан шинэ шивээс

2014 оны 10 сарын 06

Дуулиан тарих дуртай дуучин Лэди Гага өдгөө Европын хотуудаар аялан тоглолттой явж байгаа билээ. Цаг зав маш бага байгаа ч тэрбээр өөрийн шивээс хийдэг хүнтэй уулзаж, ээлжит шивээсээ хийлгүүлж амжжээ.

Эрик Гонсалес гэдэг шивээсчин залуу тусгайлан Хамбург хотноо нисч ирсэн бөгөөд од бүсгүйн бие дээр ээлжит бүтээлээ шивсэн аж. Шинэ зураг шивүүлэх бүх үйл явцыг Гага бичүүлж аваад цахим ертөнцөд тавьжээ. Зургийн дор дуучин бүсгүй өөрийн шинэ шивээсээ хайртай шүтэн бишрэгчдэдээ зориулж байгаагаа өгүүлэв.

“Би энэ шивээсээ фэнүүддээ зориулж байна. Та нар бол онцгой, үнэнч хүмүүс учраас би их аз жаргалтай байдаг” хэмээн тэрбээр бичжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9766
0 эможи
keyboard_arrow_up