Азийн шилдэг тоглогч Т.Санчир 45 саяын үнэ хүрчээ
2014 оны 10 сарын 01
Азийн спортын наадамд манай улсын баг тамирчид маш амжилттай оролцож ард олныхоо бахархал хүндэтгэлийг хүлээж чадсан. Тэр дундаас манай улсын сагсан бөмбөгийн шигшээ баг Азийг доргиулаад авлаа. Спортын сэтгүүлчид манай сагсчдын чадварыг өндрөөр үнэлж магтан сайшааж байна.
Багийн ахлагч Т.Санчирын хувьд шилдэг тамирчин болсон бөгөөд энэ удаагийн амжилт түүний үнийг нэлээд өсгөөд авчээ. Үндэсний сагсан бөмбөгийн шигшээ багийн лиг эхлэхэд багаа солихоор болсон тэр 45 саяын шинэ багтаа тоглох аж.
Инчоны наадмын онцлох мэдээгээр Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийг онцолж, Т.Санчирыг “Өлсгөлөн бар” хэмээн нэрлээд байгаа гэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9526
0 эможи