Хөтлөгч П.Одгэрэл Г.Баярсайхан гишүүнтэй холбогдсон мэдээлэлд маш их бухимджээ
"UBS" телевизийн сэтгүүлч, хөтлөгч П.Одгэрэл саяхан тун эвгүй асуудалд ороогдох шахсан. Шар мэдээллийн сайтууд түүнийг УИХ-ын гишүүн Г.Баярсайханы машинаас бууж явахыг нь хараад амрагийн холбоотой болсон мэтээр бичсэн нь эрхэм хөтлөгч бүсгүйг тун ч их бухимдуулжээ.
Г.Баярсайхан гишүүний хувьд дуучин Цэлмүүний нагац ах нь бөгөөд түүнийг гурван жилийн өмнө дуурь үзэх гэж явахад нь Г.Баярсайхан гишүүний гэргий сайхан сэтгэл гарган хүргэж өгсөн ажээ. Тэгэхээр цахим сайтуудаар яваад байсан өнөөх алдарт зураг нь гурван жилийн өмнөх зураг байсан аж.
П.Одгэрэлийн хувьд маш их эмзэглэж байгаагаа дуулгасан бөгөөд “Хүний машинд хамаагүй суултгүй цаг болж. Цэлмүүн бид хоёрыг дотно гэдгийг хүмүүс мэднэ. Гурван жилийн өмнө дуурь үзэх гэж явахдаа нагац ахынх нь машинд сууж яваагаа ч мэдээгүй гэлээ.