Сараа шилдэг нь гэдгээ дахин баталлаа

2014 оны 9 сарын 24

Энэ намар урлагын ертөнц фенүүдээ баярлуулсан томоохон үйл явдал нь “Big 8 Best hits” тоглолт болж өнгөрсөн. Одоо үеийн хамгийн шилдгүүдийн сэтгэлд хоногшсон сайхан дуунуудыг нэг дор бас амьдаар нь сонсоно гэдэг хөгжмийн хорхойтнуудыг өөрийн эрхгүй тоглолтыг тэсэн ядан хүлээлгэхэд хүргэсэн билээ.

9 сарын 20-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрсөн Их 8-ын тоглолт харин үзэгчдийн хүсэн хүлээсэн шиг байж чадсангүй. Камертон хамтлагийнхан  үзэгч фенүүдээ хүндэлсэнгүй, аль эсвэл эргээд хэзээ ч хамт тайзан дээр гарч болохгүй шалтгаантай байсан уу ямар ч байсан ирсэнгүй. Т.Ариунаа будилж “ тоглолт өндөрлөлөө” гэж зарласнаар тал үзэгчдийг тоглолтын талаас нь буцааснаар зарим хамтлаг дуучдыг ямар ч үзэгчгүй болгосноор тоглолт өндөрлөсөн байна.

Харин энэхүү тоглолтоос хамгийн өндөр үнэлгээ авсан дуучин нь Сараа байлаа. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудсандаа “Бөөн юм болж байж л дууллаа” гэдэг постыг үлдээжээ. Тоглолт үзсэн фенүүд нь Сараад талархал илэрхийлэн түүний авьяас чадвар, сайхан хоолойг магтснаас гадна ХАМГИЙН ИХ СЭТГЭЛ ГАРГАЖ, ФЕНҮҮДЭЭ ХҮНДЭЛСЭНД баярлаж байгаагаа илэрхийлжээ.

Ямартаа ч зууны манлай поп дуучин маань өөрийгөө дахин нэг удаа шилдэг нь гэдгээ баталжээ. Цаашдаа олон сайхан уран бүтээл туурвиж, Монгол түмнийхээ сонорыг илүү сайхан аялгуугаар мялаах ажилд нь өндрөөс  өндөр амжилт хүсье. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9210
0 эможи
keyboard_arrow_up