Г.Отгонцэцэг үзэгчдэдээ амлалт өгчээ

2014 оны 9 сарын 22

Г.Отгонцэцэг үзэгчдэдээ амлалт өгчээ Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Отгонцэцэг фэйсбүүкийн найзууддаа баярласан сэтгэлээ илэрхийлэн амлалт өгчээ.

Энэ талаар цахим хуудастаа “Миний болон манай театрын хамт олны хийсэн уран бүтээлийг үргэлж дэмжиж, урмын сайхан үг хайрладаг үзэгч та бүхэнд талархаж явдаг шүү. Та бүхний энэ сайхан сэтгэлийн дэмээр уран бүтээлч бид үргэлж урам авч эрч хүчээр дүүрэн уран бүтээлээ туурвидаг шүү. Та нарт маш их баярлаж байна. Энэ завшааныг ашиглаад олон сайхан бүтээл хүргэхээ амлаж байна” хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлсэн байна. Тэрбээр саяхан ОХУ-ын Улаан-Үд хотод болсон “Алтан Сэргэ” олон улсын театрын наадамд оролцоод иржээ. Мөн жүжигчин бүсгүй тун удахгүй нээлтээ хийх тоглолтынхоо бэлтгэл сургуулилтад ороод тун ч завгүй байгаа аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9097
0 эможи
keyboard_arrow_up