“Hermes” –ийн шинэ цувралын нүүр царай монгол морь
Монгол орон маань онгон дагшин байгаль, зочломтгой сайхан зан, нүүдлийн мал аж ахуй зэргээрээ дэлхий нийтэд танигддаг билээ. Харин сүүлийн үед дэлхийн нэртэй брендүүд шинэ цувралынхаа зураг авалтыг манай оронд хийх болжээ.
Өөрсдийн шинэ цувралуудаа монгол орны хөдөө хээр, таван хошуу мал, түүх соёлын элементүүдээр чимэглэн сонин содон зураг авалтуудыг хийж олны анхаарлыг татаж байгаа гэнэ.
Өнгөрсөн хавар Өмнөд Солонгосын нэгэн компани шинэ брендийнхээ зураг авалтыг хийснээс хойш “Giorgio Armani” Монгол бөхчүүдээр өөрийн цүнхээ сурталчилуулсан бол Hermes монголын хүлэг морьдийг шинэ цувралынхаа нүүр царай болгожээ.
Ийнхүү манай улсад дэлхийн алдартай брендүүд сурталчилгааны зураг авалтаа хийж байгаа нь манай улсын хувьд томоохон сурталчилгаа болж байгаа сайн талтай бөгөөд магадгүй манай “Батаар” сайдын эх орноо дэлхий нийтэд сурталчилах ажлын нэгэн үр дүн биз ээ.