Beyonce хоёр дахь хүүхдээ хүлээж байгаа юу?

2014 оны 9 сарын 18

Холливуудын хамгийн хүчирхэг бас алдартай хосууд болох Beyonce болон Jay-Z  нар хамтран 2015 оны эхээр шинэ цомог гаргахаа зарлаад буй билээ. Хосуудын шинэ уран бүтээлийг сонсогчид болон хэвлэлийнхэн чих тавин хүлээж байгаа ажээ. Фенүүд нь хосуудаас өөр нэгэн хүлээж байгаа зүйл нь тэдний хоёр дахь хүүхэд ажээ.

Поп-ын хатан хаан Beyonce-ыг байнга л дахин хөл хүнд боллоо гэсэн мэдээлэл цацагддаг бөгөөд хосууд ч энэ мэдээллийг олон удаа няцаасаар байсан. Энэ удаад бас л Blue Ivy-г дүүтэй болох нь гэсэн шуум хүчтэй тарж байгаа бөгөөд Jay-Z “манай гэр бүл томоохон зүйлийг хүлээж  байна” хэмээн нэгэн тоглолтынхоо үеэр хэлсэн нь хэвлэлийнхний хардлагыг улам идэвхжүүлжээ.  Харин Beyonce  энэ бүх сенцаацид хариу барьж өөрийнхөө гуалиг сайхан биеийг гайхуулсан бикинитэй зургаа өөрийн твиттер хуудаснаа нийтэлсэн байна. Ямартаа ч АНУ-ын хамгийн хүчирхэг хосууд хоёр дах хүүхдээ хүлээж байгаа эсэхийг цаг хугацаа л харуулах байх даа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8948
0 эможи
keyboard_arrow_up