“Lexus 470” машинаар аархсан MУСТА Э.Төрмандах
Дуунд дуртай дуучин монгол түмний дунд хит болсон “Зүүдний шувуу шиг бүсгүй”, “Сайхан”, “Эх орон эрчүүдээр дутна”, “Аархал”, “Есөн эрдэнийн орон”, “Амиараа өртэй” зэрэг олон гайхалтай уран бүтээлүүдийг амилуулсан MУСТА Э.Төрмандахын “Дүүрэн жаргалтай хорвоо” уран бүтээлийн тоглолт 9 сарын 11-нд буюу өнөөдөр эрийн хийморь мандаасан монгол бөхийн өргөөнөө болно.
Тэрбээр дүүрэн жаргалтай хорвоо” хэмээх тоглолтынхоо сурталчилгаа болгож “Lexus 470” машины парад зохион байгуулсан юм. Тодруулбал, түүний тоглолтын рекламыг “Lexus 470” машинтай хүмүүс өөрийнх нь зургийг наагаад сурталчилж явсан бөгөөд 50 ширхэг “Lexus 470” оролцсон тоглолтын парад “SKY” төвийн үүднээс хөдөлж, Хүй долоон худа хүртэл үргэлжилжээ. Харин үүнийг харсан хүмүүс “Дуучин Төрмандах гэдэг залуу монголчууд ямар үнэтэй машин унадаг вэ гэдгийг дэлхий дахинд ойлгуулж, сурталчилж яваа юм байна. Тэр олон 470-ын зургийг хар л даа. Бас тэр BMW-гийн урд нэг хүүхэн дуулаад байдаг. Тэр дууг зохиосон юм байна, цаад Төрмандах чинь” гэж шивэр авир хийлцсэн байна.
MУСТА Э.Төрмандахын “Дүүрэн жаргалтай хорвоо” уран бүтээлийн тоглолт нь нийтийн дуучдын энэ намрын тоглолтуудын салхийг хагалж буйгаараа түмэн олны талархалыг ихэд хүлээгээд байгаа бөгөөд тоглолтын тасалбар нь хэдийнэ эздээ олжээ. Ийнхүү дүүрэн жаргалтай хорвоод дуулж хуурдан нэгэн үдшийг өнгөрөөхийг хүссэн үзэгчид маань тоглолтын талаархи 99972222, 86886868 дугаарт хандан тасалбар олдох эсэхийг лавлаарай.