М.Уранцэцэг 2013 оны хавар Хууль Сахиулахын Их Сургуулийг төгссөн
2013 оны хавар Хууль Сахиулахын Их Сургуулийг төгссөн. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харъяат М.Уранцэцэг жүдо бөхийн дэлхийн аварга болжээ.
Дэлхийн аварга М.Уранцэцэг Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул бөгөөд төрөлх нутагтаа очиход нь нутгийн зон олон нь болоод аймаг, сумын урирдлагууд, Жүдо бөхийн холбооныхон Баганат талбайдаа ёслол төгөлдөр хүлээн авч баяр хүргэн аваргынхаа алтан медалийг 100 сая төгрөгөөр мялаан, цаашдын их спортод нь өндөр амжилтыг хүсэн ерөөжээ.
Мөн шинэ оны босгон дээр буюу 12-р сарын 26-ний өдөр МУГТ болсон юм. Түүнчлэн Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно” ёслол болж, жүдогийн тамирчин Олон улсын хэмжээний мастер М.Уранцэцэг шилдгийн шилдэг болох “Бөртэ чоно”-ын эзэн болжээ.