"Давхар цохилт" -ыг топ модель П.Одгэрэл нүцгэлж, шуугианы эзэн Ц.Алдармаа ил гарснаар мэдрүүлж эхэллээ

2014 оны 9 сарын 09

Хамгийн олон алдартай жүжигчид тоглосон, хамгийн олон олны танил эрхмүүдийг кинондоо урьж оролцуулсан “Давхар цохилт” уран сайхны киноны нээлт энэ сарын 19-нд албан ёсоор нээхээр тов зарлажээ.

“Sweetymotion”-ий Э.Ганболор, “Гурван охин”-ы  Г.Анхмаа, “Киви”-гийн Д.Намуунаа нарын гурван өөр хамтлагийн бүсгүйчүүдийг нэгэн тайзнаа зэрэгцүүлж дуулуулсан нь эхнээсээ энэ кино сонирхолтой бүтээл болох нь мэдрэгдэж эхэлсэн юм.

Топ модель Э.Одгэрэл, “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, олимпийн мөнгөн медальт, боксчин Н.Төгсцогт нарын ховор хүмүүс энэ бүтээлд дүр бүтээжээ. Киноны хамгийн гол онцлог нь тайз, дэлгэцийн шилдэг гэгдэх 40 гаруй жүжигчин нэг бүтээлд нэгдэн тоглосон нь юм. Тэр дундаа эдгээр олон алдартнуудын 13 нь өөр ямар нэгэн киноны гол дүрийг бүтээж байсан авьяаслаг уран бүтээлчид юм.

Ийм том, ийм нүсэр багийг бүрдүүлж чадсан эзэд нь “Prime Pictures” болон өнгөрсөн жил залуусыг байлдан дагуулж байсан “Амжилтаа ахиулъя” төслийн багийнхан юм байна

Нэг хэсэгтээ чимээ алдраад байсан олны танил эрхмүүд цуглаж, оролцон тоглосон "Давхар цохилт" шуугиан тариад эхэлжээ. Тодруулбал уг кинонд топ модель П.Одгэрэл бүрэн нүцгэлжээ. Мөн буцлам халуун ус цацалцсан шуугианы эзэн болсноосоо хойш нэг хэсэгтээ чимээгүй байсан жүжигчин Ц.Алдармаа ч энэ кинонд оролцон тоглосон байна.

Ингээд та бүхэндээ "Давхар цохилт" киноны албан ёсны трэйлэрийг хүргэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8413
0 эможи
keyboard_arrow_up