Отгон топ С.Ариунбилэг “шинэхэн” амрагтай болсноо олонд зарлав

2014 оны 9 сарын 09

2013 оны "Гоёл" наадмын битүү "морь" хэмээгдэж байсан отгон топ С.Ариунбилэг нөхөртэй гэдгээрээ ялгарсан нэгэн.  Бусад топуудаасаа тогтсон амьдралтай нь гэж магтуулж байсан эрхэм бүсгүйн амьдрал хоёр тийшээ болсон бололтой. Сүүлийн үед өөрийн цахим хуудаснаа "хайр" хэмээн бичиж дараах гэрэл зургуудыг нийтлэв. 

Түүний нөхрийг О.Золбаяр гэдэг, програмистаар мэргэжилтэй гэж танилцуулж байсан удаатай. Охиныг нь З.Цэцүүхэй гэдэг. Таван настай. Олон хүүхэдтэй болохыг хүсч явдгаа нуулгүй хэлсэн. 

Чухам яагаад нөхрөөсөө салж, шинэхэн хайртаа олонд зарлав гэдэг асуудал хариултгүй үлдэж байна. Нэгэнтээ С.Ариунхбилэг "Нөхөр маань миний анхны хайр. Бид хоёр нас чацуу, О.Золбаяр гэж залуу бий. Өөрийн байгуулсан компанидаа программистаар ажилладаг. Би ахыгаа дагаад л, хөвгүүдтэй найзалдаг эршүүд охин байсан. Тэр найз нарын маань нэг нь миний хань. Найзууд гэж явсаар нэг л мэдэхнээ дасч хайрласан. Нэг зүйлийг баттай хэлэхэд нөхрөөсөө өөр хэнийг ч  ингэж хайрлаж дурлаж чадахгүй" хэмээн ярилцлагадаа дурдаж байсан.

Мөн "нууц" амрагийн харьцааг юу гэж бодож явдагийг нь сонирхоход "Миний амьдралд тийм зүйл тохиолдвол уучилж чадахгүй байх гэж боддог. Гэхдээ нөхрийгөө хорьдож цагдаад байхыг боддоггүй чөлөөтэй байхыг хичээдэг. Тухайн хүний зан араншин, амьдралын дадал зуршилтай холбоотой зүйл ч юмуу. Бид хоёр 100 хувь итгэлцдэг учраас янз бүрийн асуудал байдаггүй" гэсэн. Ганцхан жилийн дотор хэлсэн үг болгоноо мартлаа гэхэд утга агуулгын мартаагүй л баймаар. Түүний шинэхэн амрагаар "хэн" гэгч залуу тодорсныг отгон тод удалгүй хариулт өгөх биз ээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8412
0 эможи
keyboard_arrow_up