Жүжигчин Б.Навчаа хуримаа хийсэн үү?

2014 оны 9 сарын 08

Галзуу, хурц ааштай бүсгүйн дүрийг чадварлаг бүтээдэг эмэгтэй бол жүжигчин Б.Навчаа гэдэгтэй монголчууд санал нийлэх биз ээ. Түүний “Хэцүү анги” кинонд бүтээсэн догшин зантай Янжин захирлын дүр, "Гоёлын даашинз" киноны загвар зохион бүтээгч, "Ларьдма" киноны шоронгийн хянагч гээд тоглосон дүр бүхэн нь хүмүүсийн сэтгэлд нийцдэг, жинхэнэ наалдаж чаддаг билээ.

Харин тэрбээр сүүлийн үед "Мөрөөдлийн театр"-ын хамт олонтой нэгдэж, уран бүтээл туурвиж эхэлсэн. Тэр ч үүднээс тус хамтлагийн сүүлийн шоу тоглолтод урилгаар оролцсон юм.

Тус хамтлагийн жүжигчин Эрхэмээ нэгэн сайхан зургийг фэйсбүүк хуудсандаа оруулжээ. Мөн тэрбээр "Билэгт сайн өдөр Монголын маань сайхан жүжигчин Навчаа эгч маань хуримаа хийж байна. Аз жаргал хүсье" гэсэн тайлбарыг зүүжээ. Харин түүний энэхүү зураг дээр олон хүн сэтгэгдэл бичсэн байх бөгөөд олонх нь эргэлзсэн байдалтай хүлээн авчээ. Тун удахгүй энэхүү зурагны нууц тайлагдах биз ээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8345
0 эможи
keyboard_arrow_up