Э.Бат-Үүл түүний тухай “Алтанхуяг ангийн дарга, онц сурлагатан

2014 оны 5 сарын 18

1976 онд Увс аймагт 10-р анги төгссөн 200-гаад хүүхдийг сурлагаар нь жагсаахад Алтантуяа 1-рт бичигдсэн байна.

 

Гадаадын сургуулийн 20-оод, дотоодын сургуулийн бүхий л хуваариас хүссэнээ сонгох боломж түүнд байв.Тэрээр МУИС-ийн физикийн ангийг сонгоход нь олон хүмүүс гадаадын хуваарь авахгүй яаж байгаа юм бол доо гэлцсэн байсан гэдэг.

Физикийн ангид хамт суралцаж төгссөн найз, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл түүний тухай “Алтанхуяг ангийн дарга, онц сурлагатан. Манай ангийнхан өнөө хэр Алтанхуягт сайн байдаг. Ажил хэрэгч, даацтай, юманд бодитой хандахыг хичээдэг, шударга хүн. Аль наяад оны үед улстөр гээч юмыг ангидаа суугаад бид ярьдаг байсан. “Энэ намайг юу гэх бол, тэр яах бол” гэж бэмбэгнэж үргэхгүй, сүржигнэдэггүй хүн. Арьсаа хамгаалж худал хэлдэггүй, ер нь түүнийг элдэв юмаар айлгана гэвэл санасны гарз гэсэн байдаг.

Багадаа нохой сургагч, жаахан том болоод нисгэгч болохоор бодож байсан Алтанхуяг, физикч болохоор сонголтоо хийж, МУИС-ийн ФМФ-ийн физикийн ангийн оюутан болжээ. Тэрээр ангийн дарга хэмээх албан тушаалыг бас оюутан байхдаа хашаад авчээ. Н.Алтанхуяг үргэлж ном шагайсан оюутан байсангүй.Эрдэм шинжилгээний ажил, спорт, гадаад хэл сонирхохоос гадна физик-математикийн факультетийн хөлбөмбөгийн багт тоглодог, хөнгөн атлетикийн 2-р зэрэгтэй тамирчин байжээ. Ингээд 1981 онд Монгол Улсын Их Сургуулийг ФМФ-ийн физикч мэргэжлээр төгсчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
828
0 эможи
keyboard_arrow_up