Ерөнхий сайд Н.Алтанхуяг 8 настайдаа тоо бодоод сурчихсан байжээ

2014 оны 5 сарын 18

Алтантуяа нь 8 настайдаа буюу 1966 онд сургуульд орохдоо аль хэдийнээ тоо бодоод сурчихсан байжээ.

 

Аав Норов нь аймгийн Худалдааны трестэд ажилладаг, хүүхдүүдийнхээ хичээл номыг, ялангуяа тооны хичээлд их анхаарна.  Ах, эгч нар нь толгой сайтай, ном их уншдаг, хичээлээ давтаж, бие биедээ зааж тусалдаг байсан нь жаал хүүд нөлөөлжээ.

Тооны хичээлд ангийнхнаасаа тохой илүү Алтантуяа бусдадаа зааж зааварлах дуртай нэгэн байсанд ангийн багш нь тооных нь дэвтэрт “Биеэ битгий тоо” гээд биччихэж.Жаалхүү үүнийг “Биеэ битгий тоо” гэж ямар тоо байдаг юм бол гэж гайхаж байсан гэдэг.

9-10-р ангид орох намар, аав нь тарваганы бригадад дагуулж яваад калибр буугаа Алтантуяад шилжүүлснээр тарвагачин болж, гэр бүлийнхээ орлогод тус нэмэр оруулах болжээ. 9-р анги төгссөн жилээ аймгийн аварга шалгаруулах тэмцээний 8000 метрийн кросст 2-р байр эзэлж улмаар улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцжээ. Багаасаа гүйх, байнгын хөдөлгөөнтэй явах дуртай тэрээр хөнгөн атлетикийн улсын 2-р зэрэгтэй тамирчин.

Сургуулийнхаа шилдэг сурагч, сурлага хөдөлмөрөөр тэргүүлэгч Н.Алтантуяа. 6-р ангидаа Таван онцын /сурлага, хөдөлмөр, ариун цэвэр, сахилга бат, авьяас чадвар/ эзэн, 7-р ангидаа ном тэргүүний уншигч “Д.Нацагдорж” тэмдэгтэн болж, 10-р ангиа “Тэргүүний сурагч” алтан медальтайгаар төгсчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
827
0 эможи
keyboard_arrow_up