Хас-ын Ганхуягын эхнэрийн нөхөртөө бичсэн сэтгэлийн үгс
Хамгийн сайн найздаа Өнөөдөр 2013. 03. 18: Монгол Цэргийн Баяр. Энэ баяр миний хувьд хэзээ ч тийм ач холбогдолтой байгаагүй. Харин өнгөрсөн жил хамгийн сайн найз минь Дэслэгч цолтой болсон юм. Тэгээд нээрээ эрчүүд маань хэзээ л нэг бидний баяр гэж өдөр заагаад баярлаад байдаг билээ дээ гэж бодоод ажлынхаа эрчүүдээ хоолонд оруулаад зогсохгүй хамгийн
сайн найзыгаа нэг л онцгой байдлаар баярлуулмаар санагдлаа. Гэхдээ яаж гэдгээ одоо ч сайн бодож олоогүй л байна. Бид хоёр сүүлийн 10 жил үй зайгүй үерхэж байна. Хүн болж төрөөд "Аав" гэдэг үгийг, хэрэглэж үзээгүй надад эрэгтэй хүмүүстэй эвээ олж харьцахад хэзээ ч тийм ойлгомжтой байгаагүй. Эрчүүдийн шийдэмгий, ширүүн дориун мөртлөө бүгдийг мэддэг царайлах хүүхэд шиг гэмгүй гэнэн ч юм шиг байдагтай танилцсаар л ирсэн. Харин миний найзын мөрөөдөмтгий хүүхдийнх шиг тэгснээ дэндүү ширүүн, шулуун шудрага ааш нь надад хамгийн сонирхолтой санагдаж билээ. Аливаа зүйлийг хийхээр сэтгэл шулуудах л юм бол хэн ч, хэзээ ч зогсоож дийлэхээргүй урам зоригтой ажилладаг нь бахадмаар. Нэг өдрийнхөө 24 цагийн 20 цагт нь унтах нойр идэх хоолоо умартай цаг нартай уралдан цог золбоо дүүрэн ажиллаж байгаа түүнийг харахаар өөрийн эрхгүй би өөрийнхөө 24 цагаа арай түүн шиг байж чадахгүй ч гэлээ хамгийн бүтээмжтэй байдлаар ажиллаж, амьдарч сурсан минь яахын аргагүй найз чиний минь нөлөө хамгаас их байдаг. Бид хамтдаа цаг хугацаа түүний үнэ цэнийн талаар ярилцах дуртай. Чи юу ч хийсэн эсвэл юу ч хийгээгүй байсан цаг хугацаа хором мөч бүхэн нэг л хурдаар урагшилан өнгөрөх болно. Яг одоо 2013 оны гуравдугаар сарын 18 -ны 13 цаг 5 минут болж байна. Ингэж бичээд цэг тавих хооронд 13 цаг 6 минут болчихлоо харин би нэг минутын өмнөхөө хэзээ ч юугаар буцааж авчирч чадахгүй боловч тэр цагт чиний тухай бичээд сууж байсан минь миний амьдралд үлдэх сайхан дурсамж байх болно. Чамтай хамт байсан цаг хугацаа хором мөч бүхэн минь миний амьдралын хамгийн аз жаргалтай хамгийн их баяр бахдалаар дүүрэн дурсамжуудыг бүтээсэн тэдгээр нь миний амьдралын үлдэх мөр болон үргэлжлэх болно. Гэхдээ би эмэгтэй тэр эрэгтэй хүн л юм болохоор хааяа бас хөөрхөн муудалцах үе гарнаа. Гэхдээ аавын сургаал хэрэгтэй үед минь аав шиг минь байж ганцаардал гомдлыг нь тайтгаруулж, хайрт амраг минь хэрэгтэй үед хамгийн шилдэг нь байж, ажлаа тарж ирэхийг нь дэвхцэн довхцон хүлээх бяцхан үрсдээ дэндүү хайртай аав нь чи минь билээ. Миний бодлоор чамаас минь илүү сайн хань, илүү сайн эцэг энэ хорвоо дээр байдаг гэж хүн надад хэлэх юм бол би хэзээ ч итгэж чадахгүй байх. Хамгаас хайрт найз чамдаа Ganhuyag Chuluun Hutagt Цэргийн баярын мэнд хүргэе!